Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.12.26 12:12

Т.Бат-Оргил: Cистемийг даган баясдаггүй аавын омголон зан надад үлдсэн

Төрболдын Бат-Оргилтой ярилцлаа. "Аж богдын харуул" хэмээн гитартай дуулдаг дэгжин залуу нэгэн үе охидын шүтээн байлаа. ЖүжигчинН.Сувдынхүү гэдгээр ньбүх л хүн мэдэх түүнтэй "Rosewood" хэмээх зоогийн газар ярилцав. Энэхүү зоогийн газар Т.Бат-Оргилын гэр бүлийн бизнес аж.

-Шинэ жил дөхөж байгаа болохоор шинэ жилийн тухай дурсамжаас яриагаа эхэлье. Шинэ жил гэхээр таны сэтгэлд хамгийн түрүүн юу буудаг вэ?

-Цас. Даанч энэ жил цас алга байх шиг байна. Надад яагаад ч юм шинэ жил гэхээрхунгарласан цас санагддаг юм. Бага байхад Хандгайт руу явж гулгадаг. Тэнд өдөржингөө ноцолдож,хөлөрч, толгойноосоо уур савсуулаад л, аав, ээж чсайхан залуу байж, хамт чаргааргулгаад их л гоё санагддаг байсан. Орой нь нэг их ядарсан амьтад ирдэг.ДСНК-гийнёолконд хүүхдүүд орж, улаан саван дотор баахан орос чихэр ирдэг байсан, сургуулийн урлагийн үзлэг гээд олон юм санагддаг. Зөвхөн шинэ жил ч биш, ер нь тэр үеийг бодохоорамар амгалан амьдрал санагддаг. Амар амгалан амьдрал гэдэг ер нь юу юм бэ гэж сүүлд их бодсон л доо. Тэр нь тогтмол давтагддаг, хэвшсэн үйл явдлууд юм байна. Бид өнөөдөр хийсэн юмаа маргааш нь дахиад хийдэг нь тогтуун, түгшүүргүй амьдралын суурь нь байж. Хүн ойлгомжтой, нэгэн хэмнэл болсон амьдралд аз жаргалтай байдаг юм байна. Хүүхдийн хувьд хичээлдээ явна, гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, аав ээжийгээ хүлээнэ, дүүгээ цэцэрлэгээс авна гээд л.

-Дүүтэйгээ хэр насны зөрүүтэй вэ?

-Арван нас. Ер нь эцэг эхийн хуралд нь ихэвчлэн би л явдаг байсан. Бидний амьдралд тийм юм их дутдаг болжээ.Маргааш юу болох нь ойлгомжгүй бужигнах нь хүмүүсийн сэтгэлд их нөлөөлдөг. Яагаад ороо бусгаа ерэн он гэж ярьдаг юм. Бидний хэмнэлийг эвдсэн учраас хүмүүс их түгшүүртэй болсон. Одоо ч хүмүүс тайвширч чадахгүй байна. Сайн, муугийн үнэлэмж их өөрчлөгдсөн.Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг муухай зарчим улам л газар авч байна. Хүмүүсхуучин үеэ санагалздаг нь барааны дутагдлыг үгүйлээд байгаа юм биш. Төгрөг 20-ийн ундаа, 10.60-ын хиам гээд ярьдаг. Тэр бүхэн тухайн үеийн бэлгэдэл нь байхгүй юу. Тогтвортой байдлыг хүмүүс хүсээд байгаа юм. Шинэ жил ч бай хуучны баярыг санахдаа бид тогтуун амьдралаа үгүйлдэг.

-Одоо Т.Бат-Оргилхаана, юу хийж яваа бол гээд хүмүүс үгүйлж л байгаадаа. Та ч басхуучны дурсамж сэдрээдэг хүмүүсийн нэг. "Аж богдын харуул" гээд гитартай дуулдаг байсан сайхан залуу бидний дунд сургуулийн төгсөх жилүүдийг санагдуулж байдаг?

-Нэг хэсэг төрийн албанд байлаа. Төрийн албанд орохдоо Ашигт малтмалын газар ажилласан. Түүнээсхойш төмөр зам, уул уурхайгаар нэлээд явсан. 2012 оноос тэр бүхнийг орхиод "Реформ" клуб байгууллаа. Ер нь болохоо болилоо. Бидэнэ бүхнийг засч залруулахгүй бол гараа хумхиад сууж болохгүй нь гээд эхэлсэн л дээ.

-"Реформ" клубийнхэн юу хийж байгаа вэ?

- Монгол Улсадардчилсан реформууд 1990 оноос эхлэн хийгдэж байлаа. Харин2003 он гэхэд тэр бүх ажил үндсэндээ зогссон юм. Бид 2000 он хүртэл эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийснийхээ үр дүнг саяхныг хүртэл хүртэж байсан, харин реформзогссоны горыг одоо улсаараа амсч байгаа. Эдийн засгийн реформыг гүйцэд хийж дуусгаагүйн үр дагавар нь өнөөгийн эдийн засгийн уналт юм. Ардчилал, шинэчлэл гээд ярьдаг ч ажил нь зогсоод, зүгээр нэг лоозогнож, баялгаа булаацалдах болсон. Ийм болохоор нийгмийг шинэчлэх, сайжруулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Харин хэн үргэлжлүүлэх юм бэ гэдэг чухал. Ардчилсан хувьсгалын эхний давалгааг дандаа эсэргүүцэгчид хийсэн. Хуучин байшинг нураах амархан. Оронд ньшинээр барих хэцүү. Наад зах нь барилгын суурийгтавих, даацыг тооцоход нарийн мэргэжил шаардагдана. Шинэ нийгмийг байгуулах ажлыг салбарын мэргэжлийн хүмүүс авч явах юм. Энэ цаг хугацаань болчихжээ. Хуучин манлайлал маань үүргээ гүйцэтгэчихжээ. Шинэ манлайлал төрөөгүй байна.

-Төрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улсын эв нэгдэлчухал. Бид маш их хагаралтай байна. Намаараа, нутаг усаараа, насаараа, хүйсээрээ гэх мэтчилэнхуваагдаж байна. Хулгай гараадбайгаа нь хүмүүс бүгд болохоо больсондоо биш системийн гажуудалд учирбий. Бид системийн гажуудлыг засчихвал хүмүүст хулгай хийх сэдэл нь төрөхгүй, боломж нь гарахгүй. Тиймсистемийг л бий болгох хэрэгтэй байгаа юм. Одоо салбар салбарын хүмүүс өөрийнхөө салбарыг яаж сайжруулах вэ гэдэгтбодлогын дүн шинжилгээ хийж байгаа. Манай эдийн засаг яагаад хөгжихгүй байна, эрүүл мэндийн салбар юу нь болохгүй гацчихав гэдэг дээр мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тухайн салбарын гайгүй мэргэжлийн хүмүүсийг татаж оролцуулаад хийгдэж ирсэн өмнөх ажил ч их байгаа. Маш олон төслүүд хэрэгжиж байсан. Гэм нь түүнийг авч, ажил хэрэг болгоогүй нь олон. Тэр бүхнийг зангидаж байна. Нэг хэсэг хүн гарч ирээд өмнөх бүх засгийн ажлыг үгүйсгэдэг байж таарахгүй.

-Одоо нэг намын сайд нар мөртлөө дараагийн сайд нь гарч ирээд өмнөх сайдаасаа огт өөр юм яриад үгүйсгээд байх болж?

-Энэ систем буруу байгаагийншинж. Хэрэв системийг нь зөв тогтоовол ямар ч шинэ удирдлага гарч ирсэн бодлого 180 хэм эргэнэ гэж байдаггүй. Тухайлбал, тогтсон системтэй газар гэвэл Япон Улс. Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн өмнөх Ерөнхий сайдын ажлыг огт хамаагүй. Системийг амар хөдөлгөж чадахгүй. Энэ бол зөв системийн давуу тал. Хэрэв систем буруу бол түүнийг өөрчлөхөд бас хэцүү юм. Бид "Реформ" клубийн хүрээндээ системийг яаж засах вэ гэдэг яриа өрнүүлж байгаа.

-Эдийн засгаа оношлох хэрэгтэй гэж ярьцгаадаг. Реформ клубийг ямар хүмүүс бүрдүүлж байна вэ?

-Олон салбарын мэргэжлийн хүмүүс бий. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг эмч нар хийхгүй. Тэрийг эрүүл мэндийн эдийн засагчид, хуульчид, болон эрүүл мэндийн системийн мэдлэгтэй хүмүүс хийдэг. Манайд эмч нарыг бэлтгэдэг ч системийн удирдлагын хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөр одоо болтол байхгүй. Өнгөрсөн жилээс эхний анги нээгдэж байх шиг байна. Жишээ нь, мэс заслын сайн эмч эмнэлгийг яаж удирдахыг тэр хүн мэдэхгүй. Эмнэлгийг удирдана гэдэг цэвэр аж ахуйн ажил. Тоног төхөөрөмжийн элэгдэл ямар түвшинд байгааг, шинэчлэгдэх хуваарь ямар байх, техникийн сургалтыг хэзээ хийх, эмч сувилагчийн тооны зохистой харьцаа гэх мэтийг системийн удирдлагын хүмүүс авч явдаг. Иймд, реформыг цааш үргэлжлүүлэхийн тулд салбар салбарын системийн мэдлэгтэй мэргэжлийн хүмүүснэгдэж байгаа юм.

-Улстөрчдөд мэдэхгүй юм гэж алга. Өнөөдөр огт өөр чиглэлээр ажиллаж байснаа маргааш өөр салбар толгойлоод л. Сайд болохоороо бүхнийг чадагч болчихдог юм биш үү?

-Тэр бол мөн л нөгөө системийн алдаа. Ирээдүйд энэ засагдана. Төрийн захиргааны онол өөрчлөгдөж байна. "Реформ клуб"тэр онолын туршилтын загвар гэх юм уу даа. Эдийн засгийн онол бас орвонгоороо өөрчлөгдөж байна. Бид их сонирхолтой үед амьдарч байна л даа. Үндсэндээ дэлхийн хөгжсөн орон, хөгжиж буй орнуудын ялгаа маш богино хугацаанд арилах мөчлөг тохиож байна. Хөгжсөн гээд байгаа улс орны тулгуур эдийн засгийн онол нь хоцрогдосныг тэд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Ерэн онд бид яаж баларлаа. Манай аав, ээж нарын ид бүтээдэг үед нь хуримтлуулсан туршлага, мэдлэг нь нэг л өдөр хэрэггүй болсон. Мань мэтийн сургуулиа дөнгөж төгссөн оюутнаас ялгаагүй болж, яахаа мэдэхээ байсан юм. Одоо барууны ертөнц яг тийм нөхцөлд орж байна. Эдийн засаг, төрийн захиргааны онолууд нь хаа байсан 200 жилийн түүхийг элээсэн. Орчин нь өөрчлөгдсөн байхад онол нь өөрчлөгдөхгүй байгаа учраас систем нь бас хямраад эхэллээ. Бидний хямрал тэдний хямрал үндсэндээ ойролцоо. Системийн хямралаас яаж гарах вэ гэхээр энэ онолуудыг түрүүлж туршсан нь, хэн хамгийн оновчтой онол гаргаж ирсэн нь дахиад манлайлах нөхцөл бүрдлээ. Одоогоор тэд биднээс илүү мэдэж байгаа юмгүй, ижил түвшинд орж байна. Энэ бол бидний хувьд асар том боломж юм.

-Ирэх өдрүүд яаж өөрчлөгдөх гээд байгаа юм бэ, хэрхэн төсөөлж байна вэ?

-Эв нэгдэл чухал байна. Ардчилал гэдэг бид өөрийгөө яаж засах вэ. Төр засгаа яаж байгуулах вэ, тэр нь ямар дүрэм журамтай байх юм гэдгийг хүмүүс өөрсдөө шийдэж байгаа үйл явцыг л хэлж байгаа юм. Эцсийн бүлэгт ардчилал болард түмэн аз жаргалтай амьдрах ёстой гэсэн ганцхан зорилготой. Хаант засаглал юугаараа ялгаатай вэ? Сайн ноён гарахаар жаргадаг, муу ноён гарахаар зовдог.Хаанытаалалд нийцэхгүй бол хэний ч толгойг авдаг. Түүнээс л татгалзаж ард түмэн хотлоороо сайхан амьдаръя гэж ардчиллыг бүтээсэн. Орчин цагийн ардчилсан засаглалын хямрал яагаад бий болсон гэхээр нийгэм задраад эхэлсэн. Яагаад гэвэл хуучин цагт нэг хүн тосгонд төрсөн бол тосгондоо насыг элээдэг байсан. Одоо бол чи Монголдтөрсөн чмаргааш дэлхийн хаана ч амьдарч байж магадгүй. Дэлхий даяараа маш хөдөлгөөнтэй болсон учраас хуучин нийгэм эрхгүй задарсан. Нийгэм задрахаар түүнд суурилсан ардчилсан засаглал ард түмнээсээ тасарч, зүгээр л улс төрийн машин болж хувирсан. Хэний ч өмнөхариуцлага хүлээдэггүй. Зүгээр л хоосон амлалт дээр суурилсан төрийн тогтолцоо бий болсон. Тэрхүү задарсан суурийн оронд өөр нэг суурь бүрдүүлэх учиртай. Эв нэгдэл хэрэгтэй ч, хүмүүс одоо юугаараа нэгдэх вэ? Нутаг усаараа биш бол хамаатнуудаараа нийлэх нь мэдээж утгагүй. Энэ орон зайг мэргэжлийн нэгдлүүд нөхнө. Та өөрийнхөө мэргэжлээр салбартаа танигдсан бол Монголд, гадаадад, Дарханд байна уу онцын ач холбогдолгүй. Яагаад гэвэл хуучин хөдөлгөөнгүй хэв маягтай орчин өөрчлөгдсөн. Уламжлалт нийгэм нь төр, олон нийт, хувийн хэвшил гэж хуваагдаж ирсэн. Тэгвэл одоо тэрхүүхэвтээ хуваарилалтаас гадна салбараараа босоо хуваарь гарч ирж байна. Салбарын хүмүүс нэг нэгнээ сайн мэднэ. Энэ зөв юм ярьж байна, энэ гоомой юм хийж байна гэж хүмүүс ялгаад эхэлнэ. Одоо бол хэн ч юу ч ярьж байсан "Мэдэхгүй нэг юм яриад л байна лээ" гээдхэн уран донгоддогийг ньэрхгүй сонгоод байгаа юм. Салбараараа нэгдэхээр орж ирж байгаа мэдээллийг шүүн тунгааж, мэргэжлийн хүмүүс хоорондоо магадалсан мэдээллийг солилцох боломжтой шүү дээ.

-Та яг ямар мэргэжлийн хүн бэ?

-Би эрх зүйч хүн.

-Сүүлд бизнесийн удирдлагаар сурсан билүү?

-Америкт бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Төрийн захиргаанымастерийн зэрэг бас горилж байгаа.

-Өөрөө нэг хэсэг Кадастрын газрын дарга байсан. Гитар бариад дуулаад явж байснаатөрийн алба руу огцом шилжилт хийсэн?

-Дуулах нь миний ердөө л хобби шүү дээ. Би анх 1995 онд Хууль зүйн яаманд хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1996-2002 он хүртэл Дэлхийн банкнытөсөлд мэргэжилтэн, удирдагчаар ажиллаж, эдийн засгийн шинэчлэлийг хийхэд шаардлагатай эрх зүйн шинэчлэлийн төслүүдийг зохион байгуулж байсан юм.

-Энэ бүхэн таны ирээдүйн хандлага, үзэл санаа бүрдэхэд нөлөөлсөн байж таарна?

-Би яагаад АНУ явсан гэхээр бидний мэдлэг хүрэхгүй байгаа юм байна.Гадаадын зөвлөхүүдийн хэлсэн, ярьсныг ч сайн шингээж авч чадахгүй байна. Энэ товчлуур дээр дардаг юм гэж зааж өгөхөөс биш тэр нь яагаад ингэж ажиллаад байгаа юм гэдгийг ер нь цаад зарчим нь юу юм гэдгийг ойлгохгүйгээр цааш явахгүй юм байна гэж бодсон. 2002 онд АНУ яваад таван жил сурч байгаад ирсэн.

-Асуултандаахариу авсан уу?

-Авсан. Ер нь манай зүйр цэцэн үгнүүд ямар үнэн юм бэ гэдгийг л бишрэн шүтсэн. Сайн явах санааных гэдэг үгний цаад утга учрыг бүтэн тав зургаан жил сурч байж ойлголоо. Бидний муу муухай амьдарч байгаа чинь бидний санаа муу болчихоод байгаатай холбоотой юм байна. Санаа гэдэг хоёр утгатай. Юмыг сайнаар бодож явахыг санаа гэж нэг хэлнэ. Нөгөө дэх нь агуу тэмүүлэлтэй санаа.Жишээ нь, бүгд л эзэн Чингэс хаан мундаг гэдэг. Гэтэл яагаад мундаг гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байна шүү дээ.

-Яагаад мундаг гэж?

-Тэр хүнд агуу санаа байсан. Тэр санаа хэзээ хэрхэнтавигдсан гэхээр том гүрэн байгуулахаасаа аль өмнө адуугаа алдсан арван хэдтэй хүүхэд байхад нь бий болжээ. Бид ингэж хагарч бутарч болохгүй. Хагарсан бүхнийг нэгтгээд нэгэн улс болох юм бол сайхан амьдрах юм байна гэдэг санааг тээгч байсан тул бусад нь тэр санааных нь төлөө түүнийг дагасан. Хаа очсон газраа хууль журам гэж ийм юм байдаг гэдгийг таниулсан. Хэлсэн, хийсэн хоёр нь зөрдөггүй учраас хүмүүс итгэсэн.

-Ингэхэд та МАН-ын гишүүн байх аа?

- Анх 1996 онд МАХН-д элссэн. Төрийн албандороод тангараг өргөөд намаас түдгэлзсэн. Одоо болтолсэргээгээгүй яваа.

-Өөрөө яагаад нам гүм суугаад байдаг юм бэ?

-Би яагаад төрийн албанаас гарсан юм? Хэчнээн зөв бодолтой зөв яваад үр дүнд хүрэхгүй юм байна. Систем нь буруу байна. Чи зөв санаатайбайгаад УИХ-д орсон ч юу ч хийж чадахгүй. Тийм учраас олуулаа болох ёстой юм байна. Нөгөөтэйгүүрхүмүүжил доголдож байна. Хүүхдүүддээ би хэлдэг. Харын эсрэг тал юу вэ гэхээр мэдээж цагаан. Харин буруугийн эсрэг тал нь юу вэ гэхээр хүүхэд болсон хойно зөв гэдэг. Тийм биш. Буруугийн эсрэг тал нь амархан байдаг юм.Хүн хэзээ ч буруу юм хийчихье гэдэггүй. Амархан баяжих арга замыг лсонгодог учраас бурууддаг. Би биш бид эрх мэдэл авах ёстой. Бид гэдэгт мэдлэг туршлагатай, сэтгэлтэй хүмүүс олуулаа багтана.

-Эрх мэдэлд хүрлээ гэхэд хийх юм нь тодорхойбайх нь ээ?

-Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэг. Би маш олон тийм тохиолдлыг харж байсан. Миний харж байсан ах нар төрийн эрхийг авчихаад дараа нь яахаа мэдэхгүй гүйх нь олон байсан. Түүн шигутгагүй юмыг дахиж хиймээргүй байна. Төрийн хэргийг залгуулахад заавал УИХ, Засгийн газрын гишүүн байх шаардлагагүй. Тэнд ойлгодогдэмждэг хүн байхад л ажил явна. Энэ засаг юу хийх вэ гээд ард түмэндээ хандаад байна шүү дээ. Гэтэл ингэдэг юм аа гээд хариу өгчих институт алга. Бид тэр орон зайг нөхнө. Эдийн засгаа сайжруулахын тулдяах вэ гэж энэ засгийнхан ажиллаж байна. Ийм сонголтууд байна гэдгийг бэлтгэж өгөх учиртай.Сонголтгүй ганцхан шийдэл тулгаад явах нь бас зөв биш.

-Ингэхэд таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө 6 хагасаас эхэлнэдээ. Босоод хүүхдүүдийнхээ өглөөний цай ундыг бэлтгээд цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, шөнө болтол ажиллана. Эхнэртэйгээ ээлжилж хүүхдүүдээ авна.

-Таны өглөөнөөс орой болтол хийгээд байгаа ажлууд дунд дуу хөгжим багтдаг уу?

-Үнэндээ амжихгүй байна. Ямар нэг юмыг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Тайзан дээр дуулах гэж байгаа бол бөөн дурын уран сайханч байж таарахгүй. Дуулаагүй удсан. Өөрөө зохиож дуулна, хөгжимдөнө гэхээр бэлтгэл өндөр байх учиртай.

-Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй бол үүрд би амьд яваад ч яахсан билээ гээд таны дууны шүлэг байдаг. Олсон гэсэн үг үү?

-Олчихоод амьдраад байна даа.

-Та таван хүүхэдтэйөнөр бүлийн тэргүүн. Их л залуугаараа өвөө болох гээд байна уу. Охин чинь нөхөрт гарсан гэсэн?

-Удахгүй болох байх аа.

- "Би эмээ болохгүй" гэдэг шиг юм болохуу?

-Яг өвөө болж байгаа даа ч биш. Өвөө болоогүй мөртлөө өвөө болсон хүнийг зөндөө таних юм байна. Хөгшрөлт хөдөлгөөнөөс хамаарна. Бие хөшвөл биеэр хөгширнө, сэтгэл хөдлөл байхгүйхөшүүн болоод ирэхээр хүн сэтгэлээрээ хөгширдөг юм байна. Аль алийг нь хөгшрүүлэхгүй гээд үзээд л байна.

-Залуу харагдах жор байна уу. Үнэхээр оворгүй харагдаж байна?

-Дасгал хөдөлгөөн хийгээд заримдаа бэртчих гээд байдаг юм. Би эрсдэлтэй амьдралд дуртай. Уулын дугуй, фитнессээр хичээллэдэг. Бодибилдингээр хичээллэдэг байсан. Одоо арай хөнгөрүүлээд фитнесс болгосон. Нададтогтчихсон хэвшмэл амьдрал зохихгүй юм билээ. АНУ-д амьдарч байхдаагалзуурахаа шахаад буцаж ирсэн. Тийм тогтсон амьдралыг нутагтаа байгуулахыг хүсч байгаа ч өөрөө тийм амьдралд зохицож бас чадахгүй юм билээ. Хүний төлөө хүний нутагт амьдарна гэдэг утгагүй санагдсан. Тэндэх байр, машинаа зарчихаад ирсэн л дээ.

-Хүмүүжил гэж та нэг бус хэллээ. Таны гэр бүлийн хүмүүжил өөр байсан байх?

-Би өөрийгөө бусдаас өөр гэж хэлэхгүй. Монгол хүүхдүүд яаж хүмүүждэг байсан тэр маягаар л хүмүүжсэн.

-Төрболд гэж ямар хүн байсан юм бол. Н.Сувд шиг цуутай сайхан хүүхнийг аваад суусныг бодоход овоо л эр хүн байж?

- Аав маань гоё залуу байсан. Биеийн тамираар хичээллэдэг. Тэр талыг нь би авсан шиг байгаа юм. Гитар дарна. Кантри бол миний аавын надад уламжлуулсан хобби. Эрсдэлд дуртай гэдэг ааваас өвлөгдсөн чанар. Аав маань ямар ч дарга байсан "Битгий хуц" гээд хэлчихдэг. Тийм учраас өөрөө дарга болоогүй.Гэхдээ маштолгойтой мэргэжилтэн, энэ улсын хэмжээнд үнийн бодлогыг тооцож байсан хүмүүсийн нэг нь байсан. Олон юм яриад байдаг ч халчихаж болдоггүй нэг тийм зовлонтой хүн байсан л даа. Аавын тэр цус нь надад байдаг. Системийг дагадаггүй. Хүнд долигнодоггүй. Аав маань удтал өвдөж байгаад энэ жил өөд болсон доо.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд