Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хоёр орны боомтын нэвтрүүлэлтийг хязгаарлаж байгаа ганц зүйл нь цар тахал DNN.mn ЗУРХАЙ: Шарагчин хонь өдөр DNN.mn ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм, бороо орно DNN.mn ТОЙМ: "Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё" хэмээн өгүүллээ DNN.mn “Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: Хоёр орны боомтын нэвтрүүлэлтийг хязгаарлаж байгаа ганц зүйл нь цар тахал DNN.mn ЗУРХАЙ: Шарагчин хонь өдөр DNN.mn ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм, бороо орно DNN.mn ТОЙМ: "Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё" хэмээн өгүүллээ DNN.mn “Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn
Нийгэм
2022.06.26 09:06

Т.Мөнх-Оргил: Цэргийн ангиуд эхлээд хүчирхийлэгчдээсээ ангижрах ёстой DNN.mn

-Цагдаа нарыг бэлтгэдэг Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэгнээ яргалдаг асуудал байсаар байгаа нь эмгэнэл-

Өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн албанд мордсон залуус эрүүл мэндээрээ хохирдог, цаашлаад амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна л даа. Хүний эрхийг хамгаалагчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Цэргийн албанд залуус эрүүл мэндийн үзлэгт тэнцээд явж байгаа. Цэрэгт очоод гэмтэл бэртэл авах, цаашлаад амиа алдаж байгаа нь цэргийн дэглэлттэй шууд холбоотой. ХЭҮК-оос гаргасан судалгаанд ч цэргийн дэглэлтийн талаар тодорхой дурдсан байдаг. Энэ нийгэмд цэргийг дэглэх байдлаар төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөхцөл байдал байж болохгүй. Аль ч нийгэмд хүний эрх д нэгдүгээрт байдаг шүү дээ. Хуучин нийгмийн цэргийг ингэж хүмүүжүүлдэг юм гэх хандлагаа одоо үед тээж хэрхэвч болохгүй. Залуучууд цэргийн алба хаах сонирхолгүй байгаагийн цаана дэглэх нөхцөл байдал байгаа юм шүү дээ. Өнгөрсөн жил гурван ч цэрэг амиа хорлосон. Энэ нь ч гэсэн цэргүүдэд үзүүлж байгаа бие махбод болоод сэтгэл санааны дарамттай холбоотой.

-Тухайн ангийн удирдлагууд л хариуцлага хүлээгээд өнгөрдөг жишиг тогтчихоод байна л даа. Асуудлын зангилаа тогтолцоонд байна уу. Та гарц гаргалгааг яаж харж байна вэ?

-Армийн удирдлагуудын зүгээс цэргийн дэгийн асуудал огт байхгүй гэх зүйлийг ярьдаг. Гэвч эрүүл саруул хүүхдүүд цэрэгт очоод яагаад эрэмдэг болж байна вэ, яагаад харуулын даргаа буудав, яагаад харуулын байранд цэргүүд зодолдож нэгнийхээ аминд хүрэв. Энэ бүхэн тухайн хүнд үзүүлж байгаа сэтгэл санааны дарамт, зодууртай шууд холбоотой гэж харж байна. Цэрэг дэглэх асуудал байж болохгүйг хуулиар зохицуулсан ч дэглэлт гэж зүйл далд хэлбэрт оршсоор байгаа нь цэрэг хүнийг хатуу гараар хүмүүжүүлэх ёстой гэх хэвшмэл ойлголттой шууд холбоотой. Зэвсэгт хүнчий жанжин штаб, Батлан хамгаалах яам гээд байгууллагууд үүнд ач холбогдол өгч шаардлагатай арга хэмжээ авахгүй байна л даа. Шууд хэлэхэд ажлаа хийж чадахгүй байна. Дэг байхгүй гэж мянга хэлж байгаа ч ХЭҮК-ын судалгаагаар шинэ цэргүүдийг яаж яргалдаг нь ил гарч ирж байна шүү дээ. Цэргийн ангид хүчирхийлэл байна гэдгийг хүний эрхийн байгууллагууд армийн удирдлагуудад илчлээд байхад л энэ асуудлыг засч залруулах арга хэмжээг авахгүй байгаа нь шууд удирдлагуудтай л холбоотой асуудал гэж харж байна. Энд нэг зүйлийг онцлоход, хуучин нийгмийн үед цэргийн алба хаасан хүмүүст цэрэгт очоод л зодуулдаг гэх нийтлэг ойлголт яваад байдаг. Зодуур бол хэвийн үзэгдэл гэх маягтай. Энэ хэвшмэл ойлголтод л асуудлын зангилаа байх шиг.

-Энэ асуудлын гарц гаргалгааг та яаж харж байна вэ?

-Үндэс сууриар нь өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа юм. Цэргийн хүн “шанаа даадаг” байх ёстой гэх бүдүүлэг ойлголтыг ор үндэсгүй халах ёстой. Цэргийн бэлтгэлжилт заавал харгис хэрцгий, балмад байх албагүй шүү дээ. Цэрэгт эх оронч үзлийг суулгахын тулд зоддог, хүчирхийлдэг байж болохгүй. Эх оронч үзлийг орчин үед яаж суулгах вэ гэдгийг судлах хэрэгтэй байх. Үүнээс гална захын хүн цэргийн албанд томилогддог явдлыг халах ёстой. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч нөхөр цэргүүдийг хариуцаж болохгүй гэж хэлээд байна л даа. Цэрэгт бэлтгэж байгаа хүмүүс өндөр ёс зүйтэй, зохион байгуулагч байх хэрэгтэй. Тийм хүнийг цэргийн албанд томилох ёстой гэж харж байгаа юм. Хаанахын хэн нь мэдэгдэхгүй боловсролгүй нөхөр ахлагч болоод л шинэ цэргүүдийг яргалдаг асуудал байж таарахгүй. Армийн удирдлагуудын зүгээс хүчирхийлэгчдээсээ салах хэрэгтэй. Ер нь цэргийн албыг нийтээр нь кампаничилж хаалгадаг явдлыг халах ёстой гэж үзэж байгаа юм.

-Яагаад?

-18 хүрэхээр нь цэргийн албанд татдаг явдлыг халах нь зөв. Тэдний олонх нь албадлагаар л явдаг шүү дээ. Эх оронч үзэлтэй дайн болбол эх орноо хамгаалж тулалдана гэх зорилготой цэргийн боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийг л татах хэрэгтэй. Дургүй байхад нь хүчээр цэргийн албанд татаж авч очоод үсийг нь хусч байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа л нэг хэлбэр.

-Цааш даамжирвал цэрэгт явах хүнгүй болох нь...

-Хэн цэрэгт очоод зодуулахыг хүсэх вэ дээ. Цэргийн хат суулгахын тулд хүчирхийлдэг арга барилаас салсан гэж үзэж байгаа бол энэ талыг олонд сурталчлаад сайн дурынхныг л авах хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс илэхийлэх байр суурь ийм байна” гэв.


Б.Хишигбаяр: Цагдаа бэлтгэдэг цэргийн ангид цэрэг амиа алдаж байгаа нь завхрал юм


Энэ асуудлын хүрээнд өмгөөлөгч, хүнй эрхийг хамгаалагч Б.Хишигбаяраас тодруулга авлаа.


-Цэргүүд нэгнийгээ зоддог, хүчирхийлдэг асуудал өнөө хэр нь оршиж байгаа нь дотоодын цэргийн 05 дугаар ангийн жишээнээс ил цагаан харагдлаа. Энэ асуудалд өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Хүний эрхийг дээдэдэлсэн нийгэмд эрүүл саруул цэрэгт мордсон хүү цогцос болж байгаа нь үнэхээр байж боломгүй үзэгдэл. Тэр дундаа цэрэг цагдаагийнхныг бэлтгэдэг цэргийн ангид алба хаагчийн ходоодыг задалсан нь ч далд хүчирхийлэл байгааг л илэрхийлж байна л даа. Олон улсад бол цэргийн боловсрол олгох систем шинэ түвшинд хөгжсөн байдаг. Харин манайд цэрэг, цагдаа нарыг олноор цэргийн ангид нь хуучин нийгмийн яргалал гаарч нэгнийхээ аминд хүрэх хэмжээнд байгаа нь эмгэнэл юм.

Харьяа ангид нь ийм ноцтой хэрэг гарчихаад байхад Хууль зүйн яамны сайд нь “Цэрэг дэглэсэн асуудал тогтоогдоогүй” гээд зогсож байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал гэв.

Онцлох нийтлэлүүд