Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn Уяач, наадамчдын анхааралд DNN.mn ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn Үндэсний их баяр наадмуудад түрүүлсэн хүчит бөхчүүд DNN.mn Цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна DNN.mn Уяач, наадамчдын анхааралд DNN.mn ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn
Цаг үе
2015.01.29 11:01

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.ОЮУНХОРОЛ ТАНАА

Эрхэм сайд та ажлаа аваад хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа "БОНХЯ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?" гэсэн сурвалжлагчийн асуултанд "Энэ ажлыг аваад Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах тал дээр иргэний нийгмийн байгууллага, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажил­лана" гэж хариулсан нь мэргэж­лийн байгууллагын эрх бүхий төрийн болон ТББ-ын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнгүүдэд маш их урам зориг өгсөн. Ингээд бид танай яамтай хамтран ажиллах мэргэжлийн холбоогоо ч байгуулсан. Гэтэл бид тантай үр дүнтэйхамтран ажиллах боломжгүй болчихоод байна. Энэ байдлаа тайлбарлах, иргэдэд зөв мэдээлэл өгөх зорилгоор үүнийг бичиж байгаа тул хүлээн авна уу.

Манай холбооны амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий ТББ тухайн үед яамныамьтан хариуцсан мэргэжилтэн байсан П.Цогт­сайхан, энэ ажлыг олон жил хийсэн Д.Доржготов нарын дэмжлэг Д.Цогтбаатар сайдын шийдвэрээр суусар булга, саарал чоно, цоохор ирвэсний тооллого явуулан агнуурын зохистой нөөцийг тогтоосон юм. Учир нь 1911 онд Богд хаан Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласны дараа дулааны улиралд ноёд, түшмэдийг энгийн ардуудаас ялгахын тулд говийн болон Алтайн ноёд суусар булганы харин Хангайн ноёд ойн булганы сүүл тоорцгон дээрээ хадаж бай гэсэн зарилаг гар­гаж энэ хоёр амьтныг агнахыг хориглосон. Хожим олон улсын зах дээр арьс нь үнэ хүрэх болсон ойн булга хорионоос гарчсуусар булга өнөөдрийг хүртэл нэн ховор амьтны жагсаалтанд явж ирлээ. Агнуурын нөөцтэй энэ амьтнаа нэн ховор амьтны жагсаалтнаас гаргахгүй бол УИХ-ын гишүүд хүртэл суусар булганы арьсаар гоёж хууль зөрчигдөөд байна гэсэн манай судлаачдын хүсэлтийн дагуу яам суусар булгыг нэн ховроос гарган ховор амьтны жагсаалтанд оруулсан учир нөөцийг нь тогтоох шаардлага үүсээд байв. Манай урд хилээр хөлдүү чоно хууль бусаар гарах болсон. Мөн чонын тоо толгой өсөөд байгаа учир яаралтай агналт явуулахгүй бол тоо толгойг нь багасгах байгалийн зохицуулалтаар чоно галзуурч ард иргэд болон ан амьтанд аюул учруулах магадлал үүсчихээд байв. Ирвэс малд халдаснаас жилд 100-200 ирвэс хууль бусаар агнагдаж байна гэсэн тооцоо гарчихаад байсан төдийгүй хууль бусаар агнагдсан арьс, гавлын ясан дээрхийсэн манай эрдэмтдийн судалгаагаар бүгд сүргээ нөхөх ёстой, байгальдүр төлөө үлдээгээгүй 2-3 настай залуу ирвэснүүд болох нь тогтоогдоод байв. Иймээс олон улсынхаа гэрээний дагуу нэгэнт үр төлөө үлдээсэн "зааз" ирвэснүүдийг гадаадын анчдаар агнуулж тэдний эзэмшил нутагт залуу ирвэснүүдийг оруулж ирвэсний сүргийг хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрээд байлаа.Ингээд 2012 онд эдгээр амьтдын тоо толгойг гаргаж, агнуурын нөөцийг тогтоосон. Мөн Байгаль хамгаалах тухай болон Амьтны тухай хуулийн 2.2.,Монгол улсын олон улсын гэрээ болох Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу CITES-ийн Гуравдугаар зүйлийн болон Дөрөвдүгээр зүйлийн 2-ын "а" заалтуудын дагуу ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс шинжлэх ухааны байгууллагын албан ёсны дүгнэлт гаргуулсан. Ингээд энэ асуудлыг CITES-ийнҮндэсний зохицуулах зөвлөлийн хурлаар оруулж CITES-ийнНарийн бичгийн газарт явуулснаас яг 30 хоногийн дараа Монгол улс энэ гурван амьтандаа квот авах ёстой байв. Гэтэл амьтан хариуцсан мэргэжилтнээр П.Цогтсайханы оронд ирсэн Ё.Онон "Цоохор ирвэс тарахсан 11 улсын Ерөнхийлөгч уулзах гээд байна. Ирвэсний квотоо хойшлуулаач. Харин саарал чоно, суусар булгын квотыг авч өгье" гэсэн тул бид ч зөвшөөрсөн билээ. Уг нь Төв, Дунд Азидаа ардчиллын үлгэр болж байгаа улсын Ерөнхийлөгч" Монгол улсад Ерөнхийлөгч ч жирийн иргэн ч хууль биелүүлэх үүрэгтэй. Манай эрдэмтэд хуулийн дагуу ирвэсний квот авах гэж байгаа. Уг нь энэ квотоос валют олбол хуулиараа улсад ч ирвэсний судалгаанд ч тустай. Гэхдээ ирвэс хэдийд мал идэх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг гадаадын анчин гэж юу байхав. Иймээс бид ирэх жил цоохор ирвэсний арьс, гавлын ясыг гадаадад гаргах квот авна. Үүн дээрээ судалгаа хийж жилд яг хэдий насны, ямар хүйсийн хэдэн ирвэс агнагдаж байгааг тогтооно. Үүнийгээ үндэслэн ирвэсийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалж, өсгөх арга хэмжээ авах юм" гэсэн бол хөгжингүй улсуудад Монгол улсын Ерөнхийлөгч ч амьтан хамгаалах талаар "А" ч үгүй нөхөр юм байна гэсэн ойлголт төрөхгүй байх байсан билээ. Ингээд бид хятадын талтай хөлдүү чоно гаргахаартохирчихсон тул квотоо хүлээгээд байв. Бүр сайдад нь квотоо аваач ээ. Чоно галзуурч хүүхэд баривал яах вэ гэсэн албан бичиг хүртэл өгөөд өгөөд квот авахгүй байсаар байгалийн хуулийн дагуу чоно галзуурчихсан. Ингээд манай судлаач Ё.Ононтой уулзаж "Говь-Алтай аймгийн Цогт суманд галзуу чоно гэрт орж эмэгтэй хүн барьж тахир дутуу болгосон байна" гэхэд "Өө Тийм үү. Би мэдээгүй ш дээ" гэж тохуурахсан. Үүнээс хойш олон хүн, амьтан галзуу чононд ноцуулж Хөвсгөл аймагт бүрхүн бариулж үхсэн. Ингээд аргагүй байдалд орсон манай судлаачид С.Оюун сайдад Ё.Ононгийн тухай албан бичгээр хандсан. Харин С.Оюун сайд шуурхай арга хэмжээ авч амьтны асуудлыг Ё.Ононгоос салгаж Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороонд шилжүүлсэн. Ингээд манай хороо үндэснийхорооныхон ялангуяа П.Эрдэнэбат, В.Цогтбаатар нарын дэмж­лэгтэйгээр "Баданга хүдрийг гэмтээлгүй заар авах аж ахуй байгуулах", "Тарвага сэргээн нутагшуулах", "Орон нутагт нөхөрлөл байгуулах" аргачлал 2014 ондболовсруулж байгалийн өөр өөр бүсэд орших аймаг, сумын захиргаанаас эдгээр ажлуудыг бүрэн дэмжсэн албан санал авсан. Мөн орон нутагт амьтан, ургамал хамгаалах, зохистой ашиглах нөхөрлөлүүд байгуулагдсан тохиолдолд идлэг шонхорын квот авах албан ёсны зөвшөөрөл CITES-ийн На­рийн бичгийн газраас ав­сан. Гэтэл Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороо татан буугдаж амьтан, ургамлын асуудал дахин Ё.Ононгийн мэдэлд очлоо. Иймээс Ё.Ононгийн оронд англи хэлтэй хууль ч хүнд амьтан, ургамлын асуудлыг хариуцуулахыг албан ёсоор хүсэж байгааг хүлээн авч хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Бид худлаа ярьдаггүй, хууль ярьдаг хүнтэй хамтарч ажилламаар байна. Хууль зөрчин яагаад батлагдаагүй аргачлалаар тарвага сэргээн нутагшуулаад байгаа юм бэ? гэсэн аймгийн амьтан хариуцсан мэргэжилтний асуултанд Ё.Онон "Тарвага нутагшуулж байгаа арга зүйнүүдийг харж байгаад хамгийн сайныг нь батлах гэж байгаа юм" гэж хариулсан байдаг. Таны батлалцсанАмьтны тухай хуулийн 8 дугаар зүйл "Амьтныг сэргээн нутагшуулах" гэсний 8.2.-т Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна гэсэн заалтыг ингэж тайлбарлаж болдог юм уу. Сайд аа. Мөн бид Ё.ОнондCITES-ийнҮндэсний хэмжээнд экспортын квот авах журам, (Management of nationally established export quotas) Зөвшөөрөл, сертификат олгох журам(Permits and certificates), I болон II хавсралтын товч тайлбарыг хэрэглэх журам(Use of annotations in Appendices I and II) –ыг монгол хэл дээр хөрвүүлж өгөөд яамныхаа сайт дээр тавьж хүмүүст ойлгуулж мөрдүүлээч гээд 2 жил хүлээлээ. Таг чиг. Энэ журмуудыг мөрдөснөөр хулгайн ан, олборлолтгэгддэг зохисгүй ашиглалт зогсож амьтан ургамлаа зохистой ашиглах замаар хамгаалж өсгөх боломж бүрдэх юм. Учир нь 1995 оноос байгаль хамгаалах албан ёсны олон улсын байгууллагууд Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Өнөөдөр CITES-аар дамжин 35 000 зүйлийн амьтан, ургамлыг зохистой ашиглах замаар тэрбум, тэрбум долларын ашиг гишүүнулсууд олж байна. Харин CITES-ын 2014 онд квотод манай улсын нэг ч ургамал, нэг ширхэгч ч амьтны нэр алга. Бүр Mongolia гэсэн нэр ч байхгүй болсон. Нэр нь ч байхгүй улс гэдэг олон улсынхаа гэрээг биелүүлэх ямар ч найдваргүй авилгалын үүр, уурхай болсон улс гэсэн үг. Энэ бол Ё.Ононтонгуудын "ач тус" билээ. Ажлаа хийдэггүй дээрх үйлдлүүдийг олон улсад англиар sabotage, оросоор саботаж, монголоор эвдэх гэдэг ба энэ нь шууд утгаар засаг төрийн ажлыг эзэнгүйдүүлж буй хэрэг буюу засаг, төрийн эсрэг ажил. Энэ талаар Эрүүгийн хуульд ч тодорхой заалт бий.

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн 6.1. өнөөдөрМонгол Улсад амьтан, ургамлын баялаг ард түмний бусгагцхүү Ё.Ононгийн мэдэл, төрийн хамгаалалтаас гадна байна гэсэн заалт болж180 хэмээр өөрчлөгдөн Эцэг хууль зөрчигдчихөөд байна. Мөн УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд батласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн энэхүү Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар нэг байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэгэхээр Монгол Улс оршин тогтнож байгаа цагт энэ заалт хэвээрээ байна гэсэн үг. Иймээс бид үеийн үед үл өөрчлөгдөх Монголын Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдлэх гээд байгааг ойлгож үзээч гэж байгаа хэрэг шүү дээ.

Эрхэм сайд аа. Сайн зүйл хийхэд маш олон хүний хүчин зүтгэл ордог. Харин муу зүйл хийхэд ганцхан хүн байхад л хангалттай. Үүнийг өвгөд маань "Муугийн хор олонд..." гэдэг байсан.

МОНГОЛЫН АМЬТАН, УРГАМЛЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Онцлох нийтлэлүүд