Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Нийгэм
2022.11.25 05:11

УИХ: 18 нас хүрээгүй хүнд газар өмчлүүлэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ DNN.mn

Can Better Urban Planning Help Ulaanbaatar Glimpse a Brighter Future? |  Asian Development Bank

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хууль хэрэгжсэнээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийн 19.8 хувь нь газрыг үнэ төлбөргүй өмчилсөн. Хуулийн хэрэгжилт хангалтгүй, иргэд газар өмчилж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг. Тиймээс шинэчилсэн хуулиар хэд хэдэн боломжийг гаргаж өгч байгаа. Өмчлөөд авсан газраа байшин барилга барихад заавал өмчилж авсан эрхээ эзэмших болгон шилжүүлж байж энэ ажил хийгддэг байсан.

Шинэ хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд бусад зориулалтаар газрыг шилжүүлэх, эсвэл өөрөө худалдаа үйлчилгээний бусад зориулалтаар ашиглах боломж нээгдэж байгаа. Өмчлүүлэх эрхийг хугацаагүй болгож байгаа. Зөвхөн дэд бүтэцтэй хот суурин газарт газрыг өмчлүүлнэ. Тэгэхгүй бол уулын орой гээд хамаагүй газарт газар олгохоор олон асуудал үүсдэг.

Монгол Улсын иргэн бүр гэдэг утгаараа хүүхэд газар өмчилдөг байсан. Эцэг, эх нь тухайн газрыг захиран зарцуулах эрхийг нь хэрэгжүүлээд байдаг. Харин шинэ хуулиар 18 нас хүрээд хүссэн газраа сонгож газар өмчлөх боломжийг нээж өгсөн" гэв.

Харин Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Өнөөдрийн байдлаар 32 мянган хүүхэд газар өмчилсөн гэсэн тоо байна. Газар өмчилсөн байгаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хөндөөгүй. Шинэ хууль батлагдсан тохиолдолд 18 нас хүрснээс хойш газар өмчилнө. Хэлэлцүүлгийн явцад шаардлагатай гэвэл шилжилтийн зохицуулалтыг хийж болно.

Иргэд газрын асуудлаар заавал биеэр явж хөөцөлдөх шаардлагагүй. Аль ч газраас хаанаас ч цахимаар хандаж болно. Мөн цаасан материалаар ч хандаж болох юм" гэсэн юм.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлэг Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар тав хоногийн завсарлага авав. Үргэлжлүүлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Онцлох нийтлэлүүд