Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Аналог эргэн ирсэн нь” номын тухай товчхон өгүүлэхэд... DNN.mn ​Төв талбайд иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэж, жагсаж байна DNN.mn Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Аналог эргэн ирсэн нь” номын тухай товчхон өгүүлэхэд... DNN.mn ​Төв талбайд иргэд эрх баригчдаас алдсан боломжоо нэхэж, жагсаж байна DNN.mn Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчдын анхааралд DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn
Нийгэм
2022.05.02 09:05

Украины асуудлаар ОХУ-д дарамт шахалт үзүүлэх олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг Япон улс Монгол улсад уриалжээ DNN.mn

Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзахдаа Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг шууд бусаар уриалсан тухай Киодо агентлаг мэдээлжээ.

Ням гарагт болсон уулзалтын үеэр Хаяаши сайд Москвагийн Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэл нь олон улсын хууль дүрэм, дэг журмыг зөрчиж байгаа тул дэлхий нийтээр нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг Батцэцэг сайдад илэрхийлсэн тухай Япон улсын гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлсэн байна.

Хариуд нь Батцэцэг сайд Монгол улсын байр суурийг тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл олон улсын зүгээс ОХУ-д дарамт шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол улс нэгдэх боломжгүйг тайлбарласан тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Уулзалтын үеэр Монгол улсын гадаад хэргийн сайд Украинд нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал болохыг онцолсон тухай Японы албаны эх сурвалж мэдээлсэн ч Хаяаши сайдын хүсэлтэд яг ямар хариу өгснийг дурдаагүй байна.

Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өнөөдөр буюу Даваа гарагт Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхсаны дараа айлчлал нь өндөрлөх юм байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас Азийн орнуудад хийх таван өдрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Казахстан, Узбекистан улсуудад зочилжээ.

Эх сурвалж: Kyodo News

Онцлох нийтлэлүүд