Цаг үе
2021.04.19 08:04

Улаагчин тахиа өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 19, Сумъяа гариг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:55 цагт мандан, 19:47 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Онцлох нийтлэлүүд