Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна
Нийгэм
2014.11.03 11:11

Улаанбаатар хотод анх удаа бүс нутгийн семинар болно

Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын "Nexus" төслөөс бүс нутгийн дөрөв дэх удаагийн семинарыг 2014 оны 11 сарын 5-наас 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Семинарт "Nexus" төсөлд хамрагдсан Азийн 10 хотын төлөөлөл болох 70 орчим зочид, нийт 100 төлөөлөгч буюу Монгол Улсын Засгийн газрын яам, агентлаг, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлж буй болон түнш "ESCAP", "GIZ" зэрэг байгууллагуудын төлөөлөл, хотуудын цахим сүлжээний нэгдэл, олон улсын санхүүгийн, судалгааны байгууллага, хувийн хэвшил мөн нөөцийн цогц менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд оролцоно.
Энэ удаагийн семинараар нөөцийн цогц төлөвлөлт, "Nexus" төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтөд тусгах, иргэдийн оролцоог хангах талаар ярилцаж хэрэгжилтийн явцад учирч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хотууд өөр өөрсдийн туршлага ололтоосоо хуваалцах юм.
Ази, Номхон далайн бүсийн хүн амын огцом өсөлт, хотжих үйл явц нь ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг алдагдуулж хотуудын тогтвортой хөгжлийг эрсдэлд оруулж байгаа. Гэтэл Азийн ихэнх хотууд салбарын явцуу хүрээнд, хотынхоо хил хязгаарын хэмжээнд төлөвлөлт, менежментээ хийсээр байна. Тиймээс асуудалд цогц байдлаар, харилцан уялдаатайгаар хандах шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд хоорондоо хамаарал бүхий (ус-эрчим хүч-хүнс) гэсэн гол гурван салбарын харилцан үйлчлэл, нөлөөллийг ашиглах шаардлагатай. Ингэснээр хот ба бүсийн нөөцийн цогц менежмент, төлөвлөлтийн потенциалыг ашиглах боломж бүрдэх юм.
Nexus хандлага нь эрчим хүч, ус болон хүнсний хангамжийн салбарт найдвартай байдлыг хангах цогц төлөвлөлт, менежментийн арга замыг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Хот болон харьяа бүс нутгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ утгаараа хот болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн инженерийн хангамжийн байгууллагуудыг Nexus-т хамаарал бүхий салбаруудын цогц төлөвлөлт, менежментэд хамруулах нь чухал байгаа юм.
Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам(BMZ)-ны санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-той хамтран "Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хот байгуулалтын Nexus" төслийг хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд бүс нутгийн 6 орны (Хятад, Индонези, Монгол, Филлипин, Тайланд, Вьетнам) 10 хотод техникийн туслалцаа үзүүлнэ.
Төсөл нь хотуудын захиргаа, төлөвлөлт хариуцсан алба нэгжүүдийн нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх, мөн боломжтой нөхцөлд Nexus санаачлагуудыг практикт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн тухайн улс, нутгийн түвшинд хуримтлуулсан ололт, туршлагыг бүс нутгийн мэдлэг түгээх, хэлэлцүүлэг явуулах платформд суулган мэдлэгийн сан үүсгэж Азийн хотуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бүс нутгийн семинарыг гурван удаа зохион байгуулсан (2013 онд Taйландын Бангкок хотод хоёр удаа, 2014 онд Вьетнамын Да Нанг хотод нэг удаа) ба эдгээр семинарын хүрээнд Nexus-т хамааралтай технологийн өнөөгийн түвшин, хотуудын Nexus төслүүдийн явц, ахиц дэвшлийг танилцуулж хэлэлцүүлсэн. Түүнчлэн хотуудын төлөөлөлд хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих орчин нөхцлийг бий болгох талаар төр засгийн төлөөлөл болон холбогдох бусад талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгосон.
Өмнө нь явагдсан семинаруудын үр дүнд тулгуурлан энэ удаагийн семинар дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд:
Оролцогч хотуудын nexus төсөл арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцах, тулгамдаж буй асуудал, туршлага, ололтоосоо хуваалцах.
Оролцогч улс орнуудын nexus хандлагыг дэмжих бодлого, хөтөлбөрүүдтэй танилцах, nexus-ийн үүсгэл санаачлагыг хөгжүүлэхэд тустай үндэсний бодлого, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэлцэх.
Хот байгуулалтын nexus –ийн засаглалын цар хүрээ, тэр дундаа хотуудын Nexus Ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг, хот төлөвлөлтийн үйл явцад тусган институтчилахад шаардагдах бусад арга хэрэгслүүдийг хэлэлцэх.
Nexus төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд тустай зөвшилцөл, төлөвлөлтийн явцад иргэдийн оролцоог бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлж хэлэлцүүлэх.
Хот байгуулалтын nexus–ийн арга хэмжээнүүдийг шинээр гарч ирж буй Habitat III –ын хөтөлбөрт суулгах алхмууд, тэдгээрийг олон улсад өрнөж буй яриа хэлэлцээрт онцгойлон авч үзэх хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлох гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд