Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Нийгэм
2015.05.27 07:05

“Улаанбаатар хотод гамшгийн байдал үүсчихсэн юм биш үү” нийтлэл “Өдрийн сонин”-д гарлаа

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Монголын улс төр, нийгмийн өнгө аясыг тодорхойлж байдаг нэрт нийтлэлч Баабарын ээлжит нийтлэл уламжлал ёсоор лхагва гаригийн дугаарт нийтлэгдлээ. “Мөнгөө буруу зарцуулснаас огт мөнгөгүй байсан нь дээр” нийтлэлд “...Гуйрамчин л мөнгө баялгийн үнэ цэнийг ойлгодоггүй, тиймдээ олсон дээр нь нэгмөсөн гудраад дуусдаг. Нэг үгэндээ баялаг бүтээдэггүй, маргаашаа боддоггүй, зөвхөн өнөөдрөөр амьдардаг...” гэжээ. Дэлгэрэнгүйг III, IV нүүрээс уншина уу.

Эх үрсийн баяраар хүүхдээ хаана, хэрхэн баярлуулах вэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үнэ тариф, үйлчилгээний талаар өдрийн сурвалжлага бэлтгэлээ. Сурвалжлагыг I, XVIII нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засгийн өнөөгийн байдал, Оюутолгой, Тавантолгойн талаар ярилаа. Тэрбээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ хийснийг дэмжиж байгаа аж. Үүнтэй адил Тавантолгойг ч хөдөлгөх ёстойг ярилаа. Улс төр нүүрэнд Ч.Хүрэлбаатар гишүүний ярилцлага нийтлэгдсэн юм. Мөн улс төр нүүрт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, байнгын хорооны хуралдааны мэдээлэл орлоо.

Өнгөрсөн сард Баянгол дүүргийн 16 дугаар байрны иргэдийг нүүлгэн зочид буудалд байрлуулсан билээ. Нийслэлийн онцгой комисс хуралдаж ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг 16 дугаар байрны дэрдэд “Би Жи Би Жи” компани барилгын нүх ухаснаас болсон гэж тайлбарласан. Нүх ухсанаар 16 байранд хазайлт үүссэн гэж Нийслэлийн онцгой комисс үзээд яаралтай шийдвэр гаргасан билээ. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын газар 16 байрыг хазайгаагүй, аюулгүй гэдэг дүгнэлт гаргасан. Болж өнгөрсөн үйл явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ, буруутаад байсан компани ажлаа эхлэх үү. Энэ талаар “Би Жи Би Жи” компанийн менежер У.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр энэ бүх үйл явдлын эхлэлийг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо тавьсан учраас хариуцлагаа хүлээх ёстой гэж ярьсан юм. Ярилцлагыг VII нүүрээс уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрт “Хилларитай гурван удаа уулзсан минь” орчуулгын материал нийтлэгдлээ. Францын нэрт сэтгүүлч, философч Бернард-Анригийн бичсэн нийтлэл есдүгээр нүүрт бий.

Наймдугаар нүүр буюу Кино ертөнц буланд “Грэйн амьдралын тавин сүүдэр” киног онцоллоо. Хоёрдугаар сард нээлтээ хийсэн уг киноны талаар өнөөдрийн дугаараас уншина уу.

XIII нүүрт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болбаатарын Өндөр гэгээний тухай ярьсан ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр Өндөр гэгээн Монголд байтугай дэлхийд ховор үзэгдэл гэж ярилаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд