Нийгэм
2015.06.23 01:06

Улаанбурханы өвчлөл буурчээ

Улаанбурхан өвчний сүүлийн хоёр долоо хоногийн харьцуулалтаар бага зэрэг буурах хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар 435 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагийн 91 нь хүнд, 22 нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 58 өвчтөнөөр буурсан үзүүлэлт бөгөөд хүлээн авахаар үзүүлсэн, халууралт, тууралт хамшинж илэрсэн тохиолдол гээд бүгд буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Улаанбурханы дэгдэлт бүртгэгдсэнээс хойш өссөн дүнгээр 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 797 нь лабораторид батлагджээ.

Онцлох нийтлэлүүд