Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn "The Hu" хамтлаг "Aim Awards"-т нэр дэвшжээ DNN.mn DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn "The Hu" хамтлаг "Aim Awards"-т нэр дэвшжээ DNN.mn DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn
Нийгэм
2021.09.15 10:09

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ


Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм. Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан.

Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна.Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн.

Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ. Тус цэцэрлэгийн эмч С.Аззаяа “Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг тул эцэг, эхчүүдийн дунд хүлээлт үүсээд байсан. Вакцинжуулалт эхлэхээс тав хоногийн өмнө эцэг, эхчүүдэд вакцины тухай танилцуулга мэдээлэл хүргэсэн. Мөн зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулах ажлыг хийлээ. Тус зөвшөөрлийн дагуу томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Вакцин хийсний дараа хүүхдэд ханиад хүрч байгаа юм шиг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол өгөх хэрэгтэй” хэмээв.

Цэцэрлэгт хамрагдаагүй бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, томуугийн вакциндаа хамрагдах боломжтой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэг хэлж байлаа.

Онцлох нийтлэлүүд