
2022.01.16 02:01
Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг түдгэлзүүлж, барилдааныг дахин эхлүүлэв
Нийтлэлч: Өдрийн сонинМонгол бөхийн өргөөнд өнөөдөр //2022.01.16/ "Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна.
Уг барилдаанд зодоглохоор Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар бүртгүүлжээ.
Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд допинг хэрэглэсэн бөхчүүдийг шийтгэхдээ ялгавартай хандсан шударга бус байдлыг эсэргүүцэн өнөөдрийн барилдаанд оролцохгүй гэж тэмцэв. Ингэснээр Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг түдгэлзүүлж, барилдааныг дахин эхлүүлэв