Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов Дэлхийн ЕБС-ийн шатрын тэмцээнд 33 дугаар сургуулийн сурагчид III байр эзэлжээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов Дэлхийн ЕБС-ийн шатрын тэмцээнд 33 дугаар сургуулийн сурагчид III байр эзэлжээ
2021.10.24 06:10

Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо

Нийтлэлч: Өдрийн сонин


“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр явагдаж өндөрлөлөө.


Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин Н.Мустафа хоёр өрсөлдөгч нараа давсаар үзүүр түрүүнд шалгаран үлдлээ.

Улсын Харцага Т.Баасанхүү өнөөдөр аймгийн заан, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Улсын начин Б.Серик, аймгийн арслан Э.Сумьяабат нарыг давсан бол Улсын начин Н.Мустафа аймгийн арслан Д.Аззаяа, Улсын харцага Д.Анар, Улсын начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Бат-Эрдэнэ нарыг авдаг шороодуулсан юм.

Хоёр бөхийн барилдаан удсангүй. Т.Баасанхүү харцага хөл аваад давлаа.

Түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн шагналтай.