Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn
2022.01.16 03:01

Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан цуцлагдав

Нийтлэлч: Өдрийн сонин


"Жем групп"-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бусад бөхчүүд хүндэтгэлийн барилдааны нэгийн даваанд гарч барилдсангүй. Уг хоёр бөхийн хувьд 2019 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан юм. Гэхдээ хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанд сэргэсэн аж.

Гэвч бөхчүүд допингийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарлажээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Харин даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нараас допинг илрэхэд 11 сараар хасаж, харилцан адилгүй шийтгэл ноогдуулсан юм.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийхдээ, "Хоёр бөхийн эрхийг хассан шийдвэрийг бол Баяр наадмыг зохион байгуулах комисс гаргасан. Бөхчүүд үзэгч олон болон ахмад харцага цолтой бөхчүүдээ хүндлэн гарч зодоглох хэрэгтэй. Харин аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва хоёр сайн дураараа энэ барилдаанаас татгалзах шаардлагатай байна" гэсэн уриалгыг хэлсэн юм.

Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн саналаар бөхчүүд, бөх сонирхогч нараа хүндлэн малгайгаа авч ёслон уг барилдаанаас түдгэлзсэн бол аварга Н.Батсуурь шаардлагыг эсэргүүцсээр байв. Бөхийн жаяг дэгийн баг яаралтай хуралдаж, бөхийн олонх дургүйцэж байгаа тул Улсын аварга Н.Батсуурийг хүчээр уг барилдаанаас хасч, нэгийн давааг дахиж барилдуулах шийдвэр гаргаад байна.

Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцаллаа.