Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn
Цаг үе
2015.12.22 09:12

Улсын харцага Ч.Өвгөнхүү: Уран барилдаант Бээжин аваргаар улсын цолны босго алхсан

Монгол Улсын харцага, гавьяат дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүүтэй ярилцсанаа хүргэе.

-“Цагаан сарын түрүү хүртсэн бөхчүүд өндөр цолонд хүрээгүй нь би л байх шүү” гэж нэгэнтээ хэлж байсан. Та бол Дамдин аварга, “Хоёр Мөнх”, за тэгээд Сосорбарам, Чойжилсүрэн, Мижиддорж, “тэмээ өргөдөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Дэмүүл, Дагвасүрэн, Хайдав гээд аваргын дайтай арслангуудыг ид байхад монгол бөхийн дэвжээнд барилдаж байсан хүчтэнүүдийн нэгэн. Харцага цолноос дээшээ өндөр цолонд хүрэх байсан гэх яриа ч бий?

-Би чинь жаран долоо, далан долоон онуудад арван жилийн зайтай хоёр удаа зургаа давсан юм. Жаран долоон онд “том” Санжаа заанаар тав давж, Бээжин гуайгаар зургаа давсан. Санжаа заантай би хоёр ч барилдсан юм. Мань нөхөр унаагүй гээд дахисан хэрэг л дээ. Хоёр дахиа барилдахдаа би түүнийг тонгорч шидчихээд гарыг нь сугандаа хавчуулаад чирч байлаа. Тухайн үеийн барилдааныг үзсэн өвгөд хааяа уулзалдахаар хэлдэг. “Чи Санжааг ид үед нь нэг чирч билээ” гээд. Хараагүй хүнд бол үнэмшимгүй юм. Санжаа чинь 150 килограмм жинтэй, бас л аварга амьтан байсан шүү дээ. Тэгээд долоогийн даваанд Баянаа аваргад унасан юм. Тэр жилийн наадмын шөвгийн найм буюу долоогийн даваанд Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, С.Цэрэн нарын аваргууд, Г.Дэмүүл, П.Дагвасүрэн нарын арслангууд, У.Пүрэв заан, Л.Дашдаваа начин бид найм шалгарч үлдээд байв. Мөнхбат аварга Дашдаваа начныг авлаа. Дараа нь эрэмбээрээ Цэрэн гуай ам авах байв. Тэгтэл аварга над дээр ирээд “Энэ даваанд би чамтай барилдмаар байна. Өөр авахаар хүн алга. Пүрэвтэй барилдаан таардаггүй юм” гэхэд нь би юу ч дуугарч чадалгүй явуулчихсан. “Тэгэхгүй юу даа”, эсвэл “Та өөрөө мэд дээ” гэсэн л бол заан болчихгүй юу. Амьдралдаа нэг удаа тэгж их том алдсан даа. Одоо хэр нь харамсдаг юм. Цэрэн гуайг маш жудагтай бөх гэдгийг нь тэгэхэд би мэдэрч билээ. Цэрэн аварга над дээр тэгж хэлж ирэх учир байсан. Өмнөх жил нь би Бээжин аваргаар тав давж улсын начин хүртлээ. Хар нялхаар минь орхисон ижий ааваа бодож нүдэндээ нулимстай зургаагийн даваанд зогсож байхад Цэрэн гуай намайг амлаж авсан. Тахимаа авахдаа духан дээр минь зөөлхөн үнсэж билээ. Түүнийгээ санаж, энэ хүүг заан болгочихъё гэж бодохгүй юу. Гэтэл миний тэнэг зан намайг үг хэлүүлээгүй юм. Ингээд Цэрэн гуай намайг дуугарахгүй болохоор дургүй байна гэж бодсон уу, долоогийн даваанд Пүрэв зааныг амлаж, Баянаа аварга Дагвасүрэн, Дэмүүл бид гурваас намайг амласан. Заан цолны өндөр даваанд хоёр үлдэхдээ хоёуланд нь Баянмөнх аваргад тахимаа өгч байлаа.

-Тэгэхээр далан долоон онд мөн Баянаа аваргад унажээ?

-Булганы Д.Лхагвасүрэн заанаар тав, Ж.Хайдав арслангаар зургаа даваад Х.Баянмөнх аваргад унасан. Хайдав намайг улсын наадамд гурав авч, хоёрт нь би хаясан юм. Тэр жил амлахад нь миний дургүй ихэд хүрч, чи яасан амлаж ханадаггүй хүн бэ гэж уурлаад дүүгүүрдээд хаячихаж билээ. Баянааг бол үнэндээ бараагүй дээ. Би чинь үндэсний бөхөөр 1964 оноос барилдаж эхэлсэн юм. Сонирхуулахад, жаран дөрвөн онд Д.Сэрээтэр, Т.Артаг нартай хамт цэргийн арслан цол хүртэж байв. Улсын наадамд бол жаран таван онд зодоглосон. Төв аймгийн Нагнайдоржоор хоёр даваад Л.Сосорбарам арсланд гурвын даваанд унаж байлаа. Дараа жил нь Завханы С.Лхагва начингаар дөрөв, Ч.Бээжин аваргаар тав давсан нь тийм учиртай.

-Уран барилдаант Бээжин аваргаар улсын начин цол хүртжээ. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Монгол бөхийн олон шинжийг хадгалж төрсөн, уран барилдаан, гараа дэлээгээрээ гайхагдаж байсан Бээжин аваргаар улсын цолонд хүрснээ бэлгэшээдэг юм. Бээжин гуай тэгэхэд арслан цолтой байсан үе. Тухайн цагт би цэргийн арслан цолтой зааланд гурав, дөрөв давчихдаг байлаа. Гэхдээ улсын цол бодож байсангүй ээ. Улсын цолыг наадмын өдөр олгодоггүй, маргааш нь Спортын төв ордон дээр өгдөг байлаа. Тааралдсан хүмүүс “начин сайн байна уу” гэхэд нэг л эвгүй байж билээ. Надад бол бусадтай адил сүрхий бяр тэнхээ байсангүй ээ. Хурдан шалмаг хөдөлгөөн, авхаалж самбаагаараа барилддаг байлаа. Жаран найман оноос бөхийн самбо барилдаанаар хичээллэж эхлээд долдугаар сарын эхээр тэмцээнд оролцдог байв. Дөрвөн жил буюу жаран наймаас далан нэгэн оны хооронд би ямар ч бэлтгэлгүй улсын наадамд зодоглож байсан. Өөрийгөө сайн гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ тэрхүү зурвасхан үе бол миний үндэсний бөхөөр амжилт гаргах оргил жилүүд маань байсан. Гэвч самбо бөхөөр ноцолдоод өнгөрсөн дөө. Улсын наадамд арван удаа дөрөв давж, зургаан удаа шөвгөрсөн байдаг. Улсын цол авна гэдэг маш том хариуцлага байдаг. Аав ээжээс оноосон нэрэн дээр төрөөс нэмж нэр хайрладаг явдал нь уг цолыг хиртүүлж, гэмтээж сэвтээхгүй юмсан гэх болгоомжлолыг төрүүлдэг. Хувь хүний хүмүүжилд ихээхэн нөлөөлдгийг биеэрээ амсаж, мэдэрч ирсэн. Мөн алдар цолныхоо хүчинд хүний амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг бий болгодгийг би нэг зүйлээр сайтар мэдэрч билээ. Монголын үндэсний бөхийн холбооноос “Итгэмжлэлт илч”-ээр томилогдоод бөхийн холбооны бүх ажлыг Монголын бүх аймгаар явахдаа амжуулсан. Бөхийн өргөө баригдаж байх тэр үед би гучин долоон сая төгрөгийг ганцаараа бөхийн холбоонд олж өгсөн байдаг. Цаана нь хонь мал гээд яръвал багагүй тоо гарна даа. Энэ бол зөвхөн начин одоогийн харцага цолны минь буян юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлснээ дурсахгүй юу?

-1969 оны цагаан сарын барилдаанд анх зодоглосон санагдана. Тэгээд тэр жилээ шууд түрүүлсэн юм. Начин цолтой бөх анх түрүүлсэн нь байлаа. Түүнээс хойш О.Балжинням аварга начин цолтой байхдаа нэг түрүүлж байсан байх. Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин нарын аваргуудтай шөвгийн дөрөвт үлдсэн. Дамдин аварга Бээжингээ аваад, Цэрэн гуай бид хоёрыг тунагалаа. Бээжин аварга Цэрэн бид хоёрын хэнийг нь давах бол, амьхандаа намайг давчихаасай гэж харж байсан. Хэрэв намайг давах юм бол мань хүн Дамдин аваргыг заавал хаяад надтай даага нэхнэ гэдгийг нь гадарлаж байлаа. Учир нь жаран зургаа, жаран долоон онуудын улсын баяр наадамд аварга маань надад тахимаа өгчихсөн шүү дээ. Цэрэн аварга зүүн хөл цавчиж авдаг байсан. Би болохоор зүүн хөлөөрөө тонгордог. Бид хоёр бас л барилдаан таардаггүй байлаа. Дээр өргөж гаргаж ирээд хаях гэхээр нь дагуулаад аччихдаг ч юм уу, элдэв янзын арга хэрэглэнэ шүү дээ. Харин золгоод шуудаглацаад авах юм бол намайг ганцхан хумхиад шийдчихнэ л дээ. Тогтуун сайхан барилдаантай бөх байсан. Тэгэхэд аваргыг нэг их удалгүй л хаячихсан юм даг. Бээжин гуай ч Дамдин аваргыг хүч давж байна. Ингээд бид хоёр үлдлээ дээ. Барилдаан таардаггүй байв. Би арай түргэн хөдөлдөг байсан болов уу. Манай хүн ч бас шалмаг шуурхай барилдана. Аварга надаас тэгж даагаа нэхээд бас л бараагүй юм даа.

-Та бүхий л насаараа “Алдар”-т харьяалагдаж, тэндээс төрсөн бөхчүүдийг гараасаа гаргасан. Шавь нарынхаа тухай, мөн алиа хошин хөгжөөнтэй дурсамжуудаас нь хуваалцахгүй юу?

-Улсын баяр наадмын түрүүг арван гурван удаа хүртжээ. Үндсэндээ шавь нараас минь давхардсан тоогоор төрийн наадмын түрүүг арван гурван авсан байх юм. Тухайлбал, Чойжилын Бээжин аваргын эхлээд шавь нь, 1968 онд “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч болсноосоо хойш багш нь болсон. Далан онд Бээжин гуай төрийн наадмын түрүү авсан. За тэгээд Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Ганбаатар, Г.Өсөхбаяр, Б.Ганбат нар нэгээс дөрөв таван удаа түрүүлсэн байна.

Далан онд Д.Хадбаатар, Д.Цэрэнтогтох, Д.Цэнд-Аюуш нар цэрэгт ирж байв. Улаанхуарангийн ойролцоох 013 дугаар ангид хуваарилагдсан юм. Тэдний инээдэм хөгжөөнтэй явдлуудыг хэлж яаж барах вэ. Бараг л хүмүүс мэднэ дээ. Хадаад худлаа унаж өгч байж самбо бөхийн тамирчин болгож байсан. Тэрээр далан хоёр онд начин болсон юм. Ж.Чойжилсүрэн арслангаар начин болсон шүү дээ. Чойжоо арслан Хадаатай барилдаж ирчихээд “Би ямар хүн амлачихав аа. Унаад өгье гэхээр унагадаггүй, татаад босгочих. Өөрийг нь унагачихъя гэхээр унаж өгдөггүй. Арай гэж түүнээс саллаа” гэж бөхчүүдэд хэлээд инээдэм болж байсан. Миний бие 22 жил дасгалжуулагч хийхдээ самбо бөхийн 16 дэлхийн аварга төрүүлсэн байдаг. Хөдөлмөрийн баатар, гавьяатууд олныг төрүүлсэн дээ.

-Та чинь ямар мэхтэй байсан гэдэг билэ. “Өвгөнхүү ч тун эвгүй байсан шүү” гэж бөхчүүд хоорондоо ярилцахыг нь сонсч байлаа?

-Барьц цохидог, дайраад ороод ирсэн хүнийг дагуулаад тонгордог байсан. Хувь хүний эзэмшсэн мэхийг өөр бөх яаж ч даацтай хийгээд төгс хийж чаддаггүй шиг санагддаг. Тонгорох мэхээрээ би Х.Баянмөнхийг ч, Б.Бат-Эрдэнийг ч, Ж.Мөнхбатыг ч хаяж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргыг заан цолтой байхад нь “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болсон нэгэн барилдаанд хаяад түрүүлж байлаа. Би өөрийнхөө үед барилдаж байсан бөхчүүдээс унагаж үзээгүй хүн байхгүй. Бас бүгдэд нь унасан.

Ярилцсан

Г.Лхагва

Онцлох нийтлэлүүд