Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn
Нийгэм
2014.08.09 12:08

“Улс төрд шинэ манлайлагч” төслийнхөн замд гарлаа

Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байгаа юм.

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн багийнхан өнөөдөр өглөө 06.00 цагт /найман сарын найманд/эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллахаар Чингисийн талбайгаас хөдөллөө. Уран бүтээлчид нийт дөрвөн багт хуваагдан эх орны баруун хязгаар Баян-Өлгий, зүүн хязгаар Дорнод, хойд зүг Хөвсгөл, өмнө зүгт Өмнөговь аймагт ажиллаж шинэ үеийн манлайлагч залуустай уулзаж тэдний ажил амьдрал, санаа бодлыг сонсохоор мордоцгоосон юм.

Тус төслийн хүрээнд үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох аж.

“Улстөрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн хувьд үндэсний хэмжээнд хийгдэж байгаа анхны том төсөл бөгөөд төсөлд эх орны дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй  Монгол Улсын 22-40 насны иргэн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан  хэлбэрээр ирүүлж оролцох юм байна.

Төслөөс шалгарсан шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх нэг сарын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Түүнчлэн үндэсний шилдэг нэг оролцогч Harvard University-ийн манлайллын мэргэшүүлэх  хөтөлбөрт суралцах аж.

Г.ДАРЬ

Онцлох нийтлэлүүд