Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn М.Оюунчимэг: Уул уурхайн сайд дизель түлшний нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж байна DNN.mn
Нийгэм
2022.08.08 09:08

Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болжээ DNN.mn

Сэтгүүлч гэдэг сайхан мэргэжил. Харин сүүлийн үед хүн муулдаг, шантааж хийдэг, бусдын эрх, эрх чөлөөнд халддаг гэсэн ойлголт бий болох нь. Уг нь энэ салбар нийгмээ эмчилж, санаж сэрэхийг ухааруулдаг, соён гэгээрүүлдэг салбар юм. Тийм ч учраас энэ салбараас нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд төрөн гарсан байдаг. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, Шадар сайд Ө.Энхтүвшин гээд энэ салбараас төрөн гарсан улстөрч, лидер олон бий. Тэд бол 1990 оноос хойш нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үед улс орноо удирдсан хүмүүс. Монголчууд Н.Энхбаярын санаачлан бүтээн байгуулсан Мянганы замаар хурдалж, С.Баярын Засгийн газрын гэрээ байгуулсан Оюу толгойн төсөл, Ч.Сайханбилэгийн гүний уурхайн төслийн үр шимийг хүртэн амьдарч байгаа. Мөн Ц.Элбэгдоржийн улсаа олон улсын тавцанд таниулсан гадаадад бодлогын үр нөлөө одоо ч үр дүнгээ өгсөөр байна. Энэ мэтээр үе үеийн улс төрийн манлайлалд сэтгүүлчид байсаар ирсэн. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд нэлээд хэдэн сэтгүүлч бий. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч мэргэжил бол өсөж дэвждэг мэргэжил гэдгийг үүгээр харж болно. Гэвч одоо ажиллаж байгаа сэтгүүлчид мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрэхгүй байна уу, эсвэл хайрлахгүй байна уу. Нэгэн цагт улс орноо удирдаж явсан сэтгүүлчдийн залгамж халаа болсон сэтгүүлчид одоо нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болчихжээ. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж үг бий. Энэ үг сэтгүүл зүйн салбарт биеллээ олоод удаж байна. Ганцхан үхрийн эвэр ч доргиод, доргиулаад байгаа юм биш. Нэлээд хэсэг нь доргиулж, нийтээрээ нэр хүндээ алдчихаад байгаа нь нууц биш. Мэргэжлийн сэтгүүл зүйг цахим орчноос ялгаагүй болгож байгаа хэсэг хүмүүс ч бий. Тэдний ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс. Мөн олон нийт мэргэжлийн сэтгүүл зүйг цахим орчинд хөвөрч буй болсон, болоогүй мэдээллүүдээр төсөөлдөг болсон. Аль нь албан ёсны мэдээлэл вэ гэдгийг ялгаж салгадаг, ямар эх сурвалжаас авч байгаа мэдээлэлдээ итгэх вэ гэдгийг мэдэхгүй хүн олон. Аливаа юмны тоо нь ихдэхээр чанар нь мууддаг нь жам ёсны зүйл. Сэтгүүлч, сэтгүүл зүйн нэр хүнд, үнэлэмж ингэж л унаж байна.

Бид одоо нэг нэгнээ хайрлаж, салбарынхаа нэр хүндийг өргөх нь юу юунаас чухал болоод байна. Хоорондоо өрсөлдөж байгаа нь энэ гээд нэг салбарт ажиллаж байгаа хүмүүс, редакциуд хонь, чоно шиг байж болохгүй ээ. Бусад салбарынхан нэгнээ яаж хайрлаж, тусалж дэмжиж байгааг бид харж л байдаг. Урлагийн салбар, эмч эмнэлгийн салбарыг хар л даа. “Тэр минь, энэ минь” гээд л тусалж дэмжээд явцгааж байна. Бид одоо нэгнээ хайрлах цаг болсоон. Эхлээд нэг нэгнээ хайрлая, дараа нь мэргэжлээ, салбараа хайрлацгаая. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хөгжихийн хэрээр мэдээлэл илүү хурдан, илүү хялбархан олон нийтэд хүрдэг болсон. Гэвч “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг мэдээллийг хурдан шуурхай хүргэхийн төлөөх өрсөлдөөн дунд сэтгүүл зүй мэргэжлийн чанараа гээж байна гэхэд хилсдэхгүй. Өөрсдийгөө сэтгүүлч гэж боддог, цахим хуудсаараа дамжуулан шууд дамжуулалт хийдэг хүмүүс сэтгүүл зүйн нэр хүндийг унагаж, сэтгүүл зүй хийх нь амархан мэт ойлголтыг олон нийтэд түгээж байна. Сэтгүүлч мэргэжил сэтгүүл зүй гэдэг бол хэн нэгэн хүний дураа хүрэхээр хийчихдэг ажил ч биш юм аа. Мэргэжлийн сэтгүүлч байна гэдэг амаргүйн дээр мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээ шаарддаг ажил.

Гэхдээ бидэнд бас алдаа дутагдал бий. Сэтгүүлчээр сурж байгаа хүмүүсийн сургалтын чанарыг Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болжээ сайжруулах, сэтгүүлчид гадаад хэлний мэдлэг эзэмшихээс эхлээд алдаагаа засах, амжилтаа ахиулах олон тулгамдсан асуудал бий. Түүнчлэн сэтгүүлчид нийгмийг соён гэгээрүүлдгийнхээ хувьд өөрсдөө мухар сүсэгт итгэдэг бус шинжлэх ухаанч байх хэрэгтэй байна. Бид шинжлэх ухааныг сурталчлан таниулмаар байна. Монголын сэтгүүлчид XXI зуунд “Бурханаар бөөлждөг хүн байна”, “Төдөн сарын төдөнд дэлхий сүрнэ” гэдэгт итгээд, итгэдэггүй юм аа гэхэд олон нийтэд дамжуулан мэдээлээд сууж байж хэрхэвч болохгүй. Хүний биенээс төмөр гардаг, гарах боломжтой гэдэгт итгэдэг нэг ч сэтгүүлч байх ёсгүй юм шүү дээ. Сэтгүүл зүйг муухай харагдуулж буй бас нэг зүйл бол санхүүжилт. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад санхүүжилт чухал. Гэхдээ редакциа нэр цэвэр, салбараа эрүү л байлгахын тулд хаанаас санхүүжилт авах уу, хөрөнгө босгох уу гэдэг асуудал цаг ямагт л тулгардаг. Манай дотоодын бизнесийн байгууллагууд бүгд зар сурталчилгаа, маркетингдаа анхаардаг, хөрөнгө мөнгөө зарцуулдаг цаг болсон. Тэд одоо мэргэжлийн сэтгүүл зүйгээ дэмжиж дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ реклам сурталчилгаагаа маш сайн өгдөг байх хэрэгтэй байна. Ямар байгууллага дотоодын хэвлэл мэдээллийг илүү дэмжиж реклам сурталчилгаагаа түгээсэн байна тэр хэрээр нь шагнаж урамшуулдаг байя. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа бид л өөрсдөө салбарынхаа нэр хүндийг өргөж чадна. Түүнээс бус улстөрчид бидэнд зориулсан хууль, дүрэм журам баталж өгөөд энэ салбарын нэр хүнд өсөхгүй. Улс орныг удирдан залдаг эрхмүүд төрөн гардаг сэтгүүлч мэргэжлийнхээ үнэ цэнийг бид хадгалах ёстой. Эрхэмлэх ёстой цаг үе тулж ирчихээд байна даа...

Онцлох нийтлэлүүд