Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас сургуулиудад сэтгэл зүйч ажиллана НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Даваа гаригаас сургуулиудад сэтгэл зүйч ажиллана НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Булангууд
2021.09.13 03:09

Умард Солонгос алсын тусгалтай далавчит пуужин туршлаа


БНАСАУ алсын тусгалтай далавчит пуужин туршсан талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа.

Бямба, ням гаригт болсон пуужингийн туршилтад тус улсын өндөр албан тушаалтнууд оролцож, 1500 км зайг туулсан пуужин байгаа амжилттай устган, Умард Солонгосын усан хилийн дотор унасан гэж төрийн мэдээлэлд дурджээ.

АНУ-д төвтэй Карнеги сангийн ахлах судлаач Анкит Панда "Энэ туршилт Умард Солонгос стратегийн далавчит пуужинтай болсныг гэрчилж байна" хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

БНАСАУ далавчит пуужингаар тээвэрлэх бага оврын цэнэгт хошуу бүтээхэд шаардлагатай технологийг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ оны эхээр удирдагч Ким Жон Ун жижиг бөмбөг бүтээх нь дээд зорилт хэмээн мэдэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын зүгээс пуужингийн туршилтын талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч даваа гарагт АНУ -тай хамтран нарийвчилсан дүн шинжилгээ хийж байгаа гэж мэдэгджээ.

Онцлох нийтлэлүүд