Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn
Улс төр
2023.03.18 05:03

УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааг дэмжих, хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгалийн тэнцвэрт байдалд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун арга хэмжээг нээж танилцуулсан илтгэлдээ: “Дэлхийн ихэнх улс оронд газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын олон улсын гэрээ, конвенц, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулан ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хөнөөлт организмын тархалтын тандан судалгаа, хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна.

Ургамал хамгаалал гэдэг нь ургамлыг өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний ургацыг сайжруулж, хорогдлыг багасгах ач холбогдолтой ч нөгөө талаасаа ургамал хамгааллын үйл ажиллагаанд химийн бодис хэрэглэдэг учраас хэрэглээг нь зөв төлөвшүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ийм учраас дэлхийн нийтийн чиг хандлага ургамлыг өвчин хортонд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад бодлого, эрх зүйг чиглүүлж байна. Манай улс газар тариалангийн салбарынхаа хөгжлийн онцлог, дэлхийн чиг хандлагад уялдуулан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг онцолсон.

Арга хэмжээнд Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна тариалангийн салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, Олон улсын ургамал хамгааллын эрх зүйн орчны талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн мэдээлэл солилцлоо.

Онцлох нийтлэлүүд