Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Цаг үе
2021.10.15 05:10

Ургац хураалт үр тариа 52.3, төмс, хүнсний ногоо 77.3 хувьтай байна


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Ургацын урьдчилсан балансаар 594.0 мянган тонн үр тариа, үүнээс 559.0 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн тосны ургамал, 203.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртжээ. Үүний улмаас 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн байна.

Ургац хураалт есдүгээр сарын 15-наас эхлэж өнөөдрийн байдлаар 63 мянган га талбайг ангилан хадаж, 210.0 мянган га-гаас 310.0 мянган тонн үр тариа, үүнээс 293.0 мянган тонн улаанбуудай, 15.2 мянган га-гаас 145.0 мянган тонн төмс, 7.3 мянган га-гаас 92.0 мянган тонн хүнсний ногоо, 30.0 мянган га-гаас 86.0 мянган тонн тэжээлийн ургамал, 30.0 мянган га-гаас 17.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76.4-77.3 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа аж. Үүнийг нь өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад найман хувиар ахиу байгааг З.Мэндсайхан сайд танилцууллаа. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлжээ.

Онцлох нийтлэлүүд