Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.09.16 11:09

Урианхайн хязгаар буюу ТУВАГИЙН НУТГААР (IV)

УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭЖ БУЙ ТУВАЧУУД

Түрүүч нь ¹216(4856), 17(4857), 218(4858) дугаарт

Аратын талбайд хоёр дахь өдрөө очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Эсгий урлалын олон улсын V их наадам” болж байв. Наадамд Тувагийн хошуудаас гадна Монгол Улс, Красноярский, Буриад, Хакас, Казахстанаас ирсэн эсгий урлаачид оролцжээ.Увс аймгийн Засаг даргын тамгын газраас аймагтаа эсгий урлалын уралдаан зарлаж, түрүүлсэн хүмүүс нь энэ наадамд оролцож байгаа гэнэ. Улс, хошуунаас ирсэн төлөөлөгчид төв талбайд өөрсдийн гэрээ барьж, дотор нь эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Улс, хошуудын гэр нь шовгор, хавтгайгаараа ялгаатайгаас ерөнхийдөө монгол гэрээс өөрцгүй. Харин дээвэр, туурга, оосор бүч нь болхи харагдана лээ. Талбай дээр арваад гэр барьснаас хамгийн цэмцгэр нь монгол гэр байв. Тийм учраас үзэсгэлэнг сонирхож яваа хүмүүс монгол гэрийг илүүтэй сонирхож, үнэ ханшийг нь асууж яваа харагдсан. Манайхан найман ханатай гэрээ 270 орчим мянган рублиар үнэлж байгаа сонсогдсон. Дээд хурлын гишүүн, сайд гэх зэрэг албаныхан гэрийн үнэ ханшийг судлаад худалдаж авахаар болж эргэж холбоо барихаар тохиролцоод явна лээ. Тува 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа бөгөөд баяраараа монгол гэрээр гангарах гэж байгаа хүн олон бололтой.Тувачууд монгол гэрт зургаа татуулж, настайчууд нь өвөг дээдсийн минь орон гэр гэх зэргээр өөриймсөг хандацгаана (Нэгнийхээ зургийг дарж байгаа утсыг нь анзаарахад гар утасны хэрэглээгээрээ манайхаас нэлээд хэдэн жилээр хоцорч яваа нь харагдсан). Монгол гэр наадамд оролцогчдын дунд “Шилдэг”-ээр шалгарч эзэндээ 10 мянган рублийн шагнал авчирсан юм.

Оросуудын бүтээлийг харахад эсгийгээр бэлэг дурсгалын зүйлс хийхдээ гаршжээ. Эсгий хүүхэлдэйн өнгө будаг, хийцийг харахад манайхнаас хавь илүү дээр юм. Харин хэрэглээ талдаа манайхан тэднээс илүү харагдсан. Манай үзэсгэлэн болгон дээр зарагддаг эсгий углааш, цагаан ултай гутал тэнд борлуулалт сайтай байлаа. Бусад нь өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй эсгийгээр бэлэг дурсгал, гоёлын зүйлс бэлтгэжээ. Мөн тийм өвсний ханд, ийм эмийн ургамал гэх мэтээр манай үзэсгэлэн худалдаанд дэлгэгддэг зүйлс харагдана. Хүмүүс монголчуудаас эсгий углаашийг дөрөв, таваар нь худалдаж авч байв. Өвлийн хүйтэнд байрандаа өмсөхөд дулаан, хөлд эвтэйхэн  гэж магтацгаана. Увсын цагаан ултай гутал ч тэнд эрэлттэй барааны нэг байв. Мөн гэрийн оосор бүч сонирхож яваа хүмүүс цөөнгүй байсан. Эсгий ширдэг, цүнх зэргийг ч тэндэхийнхэн хэд, хэдээр нь худалдаж авч байгаа харагдсан. Тэмээний тохмыг “Энэ юу вэ. Морин дээр тохож болох уу” гэж сонирхоцгооно. Монгол дээл тувачуудын сонирхлыг ихээр татаж байв. Залуучууд нь өмсөж үзэхийг гүйна. Бөх гэж өөрийгөө танилцуулсан залуу “Тувагийн 100 жилийн ойн баяраар барилдах гэж байгаа юм. Гоё өнгөтэй том дээл хэрэгтэй байна” гээд цэнхэр дээл өмч  үзээд авахаар боллоо. Сүүлийн үед тувачууд монгол дээлээ өмсөх нь ихэсчээ. Цагаан сар, баяр ёслолоороо дээлээ өмсдөг хүн олон болсон гэнэ. Тувачуудын өөрсдийнх нь оёдог дээл урдаа зүүдэлгүй байдаг юм байна. Тиймээс монгол дээлний эсгүүрийг нэлээд сонирхож харагдсан. Харин хүннү дээл гэх мэтээр загвар оруулсныг нь тоож харахгүй юм.

Худалдаа хийгээд явж байгаа хүмүүсийг харахад зарим нь нэг дор 10 мянга орчим рублиар эсгий углааш, дээл, цүнх зэргийг худалдаад авчих юм. Зарим нь хэд, хэдэн удаа өмсч үзэж байж нэг углааш аваад гарч байгаа харагдана. Бас барааныхаа үнийг нэмлээ, ашиг хайлаа гэж загнаж, хэрүүл маргаан болох хүн ч цөөнгүй юм. Тэнд амьдардаг монголчуудын яриагаар өдрийн хэрэглээндээ 300-400 мянган төгрөгтэй тэнцэх рубльтай гардаг хүн олон бий. Тэр мөнгөө хүүхдүүдээ зугаацуулах, хоол хүнсээ авахад зориулаад дуусгачихдаг бол хоногийн хоолгүй хүмүүс ч их. Төрийн албанд ажилладаг, наймаа хийдэг хүмүүс нэлээд бийлэгжүү” гэж байв. Төрийн албаныхны цалин нь манайхнаас нэг дахин илүү гэнэ лээ.

Монголд ирсэн жуулчид халаасны хулгайчдаас болгоомжилдог бол Тувад очсон хүн алхам тутмаа эргэж харах шаардлагатай болох юм. Эсгий урлаачдын үзэсгэлэнгийн үеэр монгол гэрт байж байтал эсгий дэвсгэр, хоёр дээл алга болчихов. Эзэн нь эргээд харах хооронд шүү дээ. Төд удалгүй алга болсон дээлийг нь нэг нөхөр сугавчилчихсан явж байгаа харагдав. “Хулгайч баригдлаа шүү" гэж бодтол манайхан огт дуугарсангүй. Цагдаа л биш бол хулгайчийг барьчихвал хамтрагчид нь ирж зодоон цохион болдог гэнэ. Тиймээс хэл амгүйхэн алдсаны хохь болох нь зөв гэж яриад өнгөрцгөөх юм. Энэ мэтээр зарж байгаа эд зүйлээ алдсан хүн цөөнгүй байсан ч болгоомжлоод хэл ам хийхгүй байгаа нь анзаарагдсан. Тувагийн ерөнхийлөгч нь үзэсгэлэнд оролцож байгаа хүмүүстэйгээ уулзалт хийхдээ “Манайхаан, нэрээ бодоод хулгай хийлгүй, дээрэм тонуулгүй үзэсгэлэнг өнгөрөөгөөрэй. 100 жилийн ойгоо хийх гэж байгаа тэнгэр заяатай бидний нэр хүнд сэвтэнэ шүү” гэж аминчлан захина лээ.

МОНГОЛ ГЭРТ ЗУРГАА ТАТУУЛАХ ХОСУУД

Амралтын өдрүүдэд хурим цөөнгүй болох юм. Хосууд эртлэн хуримын ордонд ёслолоо хийчихээд Центр Азия, Аратын талбайгаар очиж дурсгалын зураг татуулна. Гэхдээ манайхан шиг аав ээж, хамаатан садантайгаа хамт явахгүй. Найзууд нь бололтой хэдэн залуус оргилуун дарс барин дагана. Хос бүр тусдаа мэргэжлийн гэрэл зурагчин дагуулж явах аж. Халуун наранд зурагчны зааснаар аяглах нь бариу даашинзтай гэргийд түвэгтэй байгаа бололтой хувцсандаа түүртэнэ. Зураг дараагүй үед нөхөр нь даашинзных нь хормойг барьж, хөлсөө арчиж алхахыг харахад инээдтэй. Эсгий урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байсан өдөр хуримласан хосууд ёс юм шиг монгол гэрт орж зургаа даруулж харагдсан. Зургаа даруулчихаад найзуудтайгаа оргилуун дарс буудуулж, аз жаргалтайгаар үнсэлцэх аж. Урьд өдөр нь эргүүл хийж явсан цагдаа хуримаа хийж яваатай таарлаа. Тэрээр бидэнтэй хамт явсан монгол эмэгтэйтэй гэр бүлийн найзууд байсан учраас таньсан нь тэр. Хосууд хамт амьдраад таван жил болсны дараа хуримаа хийж байгаа гэнэ. Гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь өвөө эмээтэйгээ оройн цайллагад бэлтгэж байгаа гэж ярина. Бас хуримынхаа цайллагад монголчуудыг урьж байгаагаа хэлээд гэр бүлийн найз эмэгтэйдээ зочлохыг аминчлан захиад явлаа. Монголчуудыг түншүүд нь хуримандаа урьдаг гэнэ. Манайхан хос дээл, монгол гутал зэргийг бэлэглэдгээ ярьж байсан. Тэндэхийнхэн хамт амьдарч, үр хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийдэг гэнэ. Амьдралаа төвхнүүлсний дараа хуримаа хийдэг учраас нижгэр хурим болдог аж. Хүүгийн тал орон сууц бэлтгэвэл бэрийн тал тавилгыг нь даах зэргээр ачааллаа тэнцүү хуваадаг гэцгээж байсан. 

Үргэлжлэл бий

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд