ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2020.01.09 10:01

"Утгын чимэг" наадам өнөөдөр болно

Нийтлэлч: Өдрийн сонин

Өнөөдөр МЗЭ-ийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна. Эл бэлэг дэмбэрэлтэй өдөр "Утгын чимэг" наадмын шилдэгүүд тодорно. Наадмын үйл ажиллагаа болон шагнал гардуулах ёслол орой 18.00 цагт Монголын хүүхэлдэйн театрт болох юм. Энэ жилийн "Утгын чимэг" наадмыг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит болгон зохион байгуулж буй. Д.Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн.  Тэрээр1987 онд Москва хотод А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. 1971 оноос уран бүтээлээ эхэлж “Гандирсын хотын Хандармаа минь" 1981, "Зуны тэргүүн сар" 1983, "Тооройн төгөл" 1986, "Жамухын өчил" 1986, "Талд ургасан бодол" 1987. "Цэнхэр Сэлэнгэ" роман 1997 зэрэг ном бүтээжээ. 

                                                                                                                                                                                                   У.Чинзориг