
2023.01.04 12:01
“Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно DNN.mn
Нийтлэлч: Өдрийн сонинМЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно.
Эхний шатанд уран бүтээлчид 82 өгүүллэг ирүүлснээс МЗЭ-ийн Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан билээ.
- Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
- С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
- Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
- Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
- До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
- Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
- А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
- Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
- Н.Мөнхсайхан “ДАРДАС”
- Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”