Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Гадаад
2015.01.08 10:01

Францад террорист халдлага гарч, онц байдал зарлалаа

Өчигдөр Францын Парис хот дахь "Шарли Эбдо" сэтгүүлийн газарт террорист халдлага гарсны улмаас 12 хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 10 нь сэтгүүлчид байсан бол хоёр нь цагдаагийн албан хаагчид байжээ. Уг халдлагатай холбогдуулан Ерөнхийлөгч Франсуа Олланд шуурхай хуралдаан зарлаж, Францад онц байдал тогтоолоо. Мөн тэрээр ойрын хугацаанд дахин төстэй халдлага гарч болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүд халдлага үйлдсэний дараа хоёр машинд хуваагдан сууж хэргийн газраас зугтаасан байна. Хэргийг хэдэн хүн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч цагдаагийнхан 32 болон 34 настай хоёр хүнийг террорист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэд хоёулаа цэргийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд 2014 оны зун Сири улсаас эргэж иржээ. Энэ хугацаанд тэд Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоо тогтоосон байж болзошгүй гэж үзэж байна.

Мөн тэдний нэг нь 2008 онд Парисын зүүн хойд хэсэгт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Иракийн алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаанд оролдсон гэх хэрэгт сэжиглэгдэж байжээ. Тус бүлэглэл нь 2003-2005 оны хооронд олон Франц залуусыг эгнээндээ элсүүлж байсан аж. Харин дээрх хоёр сэжигтний хамсаатнаар 18 настай, Хамид гэх оюутан залуу байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.


Онцлох нийтлэлүүд