ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.06.12 12:06

"Хааны Эрэлд-2019" сургуулилтад АНУ болон Монгол Улс оролцохоо мэдэгдлээ

No photo description available.

Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны зургаадугаар сарын 14-28-ны хооронд явагдах "Хааны эрэлд 2019" сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт Хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгдлээ. Энэ удаагийн "Хааны эрэлд" сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна.

Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс цэргийн хүчний сургуулилалтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланк, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулжээ. "Хааны эрэлд" олон улсын сургуулилалт нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт Хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилалт нь энэ онд 17 дахь жилдээ болно.

Сургуулилалтын зорилго нь оролцогчын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдийг эзэмшүүлэх зэрэг НҮБ-ын сургалт батламжийг оролцогч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүдэд олгоход чиглэдэг юм гэж Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд