Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монсулийн хэвийн ажиллаж буй салбарууд Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан Сэрэмжлүүлэг: Дарханы замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна Япон улс онц байдлын дэглэмээ цуцална Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна Улаанбаатарт Шведийн виз мэдүүлгийн төв нээгджээ Нийслэл орчмын ой, түймэрт өртөх өндөр эрсдэлтэй Сүхбаатар өртөөгөөр 20 вагон шатахуун хүлээж авлаа Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина Монсулийн хэвийн ажиллаж буй салбарууд Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан Сэрэмжлүүлэг: Дарханы замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна Япон улс онц байдлын дэглэмээ цуцална Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна Улаанбаатарт Шведийн виз мэдүүлгийн төв нээгджээ Нийслэл орчмын ой, түймэрт өртөх өндөр эрсдэлтэй Сүхбаатар өртөөгөөр 20 вагон шатахуун хүлээж авлаа Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина
Булангууд
2018.03.28 09:03

Хавар гэдэг дэндүү уйтгартай улирал болж дээ...

Холбоотой ЗурагХавар гэхээр л хүн бүхэн шив шинэхэн улирал гэж бодно. Гэвч хавар хуучнаас хуучин улирал бололтой. Өвлийн хуучин цасны шар ус уйтгартайгаар далан дагаж урсана. Хотын гудмаар өвлийн өлөн тоосонд дарагдсан машинууд цаанаа л нэг гундуухан хөлхөцгөөнө. Тэдний хөлхөж буйн шалтгаан ч хиртэй, хуучин төгрөг. Шинэ төгрөгүүд тэдний хэтэвчинд хэзээ ч очихгүй. Шинэхэн бороо хэзээ нэгтээ орж, хуучин өлөн тоосыг үргээтэл өдий.

Хотын айл бүхний зурагтаар хуучин улстөрчид хуучин хэрүүлээ хийцгээнэ. Байгаль дэлхийтэйгээ ойрхон байсан бол ийм улиг домог болсон зүйлсийг хэн ч анзаарахгүй сэн. Тэртээх жалганд хөгшин бух өеөдөн үхээд ширийг нь гуринхи үнэг сэглэсэн ч хэн үл тоох тийм нэг нэг амгалан Монголын хөдөөд минь бий. Тэнд ямар ч гуниг байдаггүй. Байгаль дэлхий гэдэг жам ёсоороо л цаг улирлаа давтаж буй нь тэр. Харин энэ их хотжилт, хүний нийгэмд бол алив бүхэн уйтгартай. Эргэн санахад Овоон таг дээр хонио хариулж явахад цасан дундаас ургасан яргуй ямархан дотно, ямар сайхан харагддаг байлаа. Одоо гэтэл амьд хүмүүсийн дунд амьдарч яваа атлаа тэртээ олон жилийн өмнө харсан үхсэн цэцгээс ч хоосон санагдах нь дэндүү гунигтай.


Онцлох нийтлэлүүд