Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn
Булангууд
2015.01.23 08:01

Хавар шиг өвлийн өдрүүд

Яруунайрагч Л.Моломжамцын "Хавар шиг тийм хонгор" гэсэн нэртэй сайхан ном бий. Эл номын нэр шиг сэтгэлд нэг л өегхөн, хавар шиг өвлийн дулаахан өдрүүд үргэлжилж байна. Уг нь өдийд идэр гурван есийн хүйтэн ид тачигнаж, ташуур алдам жаварлаж байдаг сан. Уурга бариад адуунд мордоход хурууны үзүүр чимчигнэж, үнэгэн нударга буулгахаас аргагүйднэ. Үхэр мал борвио хавиран хавчигнаж, мөстсөн хот зэлэндээ хэвтэхээс ч тойвшоосон янзтай, хөлөө ээлжлэн өргөх нь хүйтний эзний мөсөн шилбүүрт тас няс ороолгуулж байх шиг санагдана. Үнэгэн лоовуузаа хулгавчлан бүчлэхгүй л бол чихний үзүүр хайрагдан часхийж, хацар тэсэхийн аргагүй чичвэлзэнэ. Харин нэгэнтээ часхийлгээд авсан байхад хэсэгтээ мэдээ алдасхийснээ халуу оргиж хорсож эхэлнэ. Монгол орны дүн өвлийн цаг агаарын хэм ийм л хүйтэн цэвдэг байдаг. Яг ийм үеэр хүүхэд, хөгшид өдрийн цагаар ч гарахаас халширч, галынхаа эргэн тойронд будаатай цайгаа бужигнуулсан шигээ сууна даа.

Би хөдөөгийн хүүхэд болохоор нутгаараа жишиж байгаа царай нь энэ. Харин энэ жил урьд жилүүдийнхээс онцгой тогтуун сайхан байна. Ихэнх нутаг намраараа, мал ундны ч усгүй болох шинжтэй гэцгээн тэнгэрээс цагаахан будраа хүсэмжилнэ. Цас орлоо гэхэд өдөртөө л хайлмагтаад арилчихаж байна. Бүүр нэмэх хэмтэй газрууд ч байгаа дуулдав. Хавар шиг энэ өдрүүд хот суурингийнханд жаахан ч болтугай ээлээ өгч байгаа. Үгүй ядахнаа л халтиргаа үүсэж, замбөглөрөхгүй болохоор ажил сургуулиасаа хожимдох нь харьцангуй бага байгаа. Дулаавтар байгаа болохоор нүүрсний үнэ ч тогтвортой. Нүүрсээ тэр гадаад улс орондоо л үнэд хүргэж зардаг юм байгаа биз, жирийн олон түмэнд ханш нь нэмэгдэхгүй тусмаа л амьдралд нэмэртэй. Нэг л гэм нь агаар цэвэршиж өгөхгүй шинжтэй. Энэ өдрүүдэд жаахан л цас орчихвол хавар шиг өвлийн өдрүүдийн жинхэнэ чимэг нь болно доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Онцлох нийтлэлүүд