Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn Үндэсний их баяр наадам маргааш Урианхай сур харваагаар эхэлнэ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn Үндэсний их баяр наадам маргааш Урианхай сур харваагаар эхэлнэ DNN.mn
Спорт
2014.09.16 08:09

“Хакүхо цом” сүмо бөхийн өсвөрийн АШТ болно

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний гол зорилго бол өсвөр насны хүүхдүүдийг бие бялдарын өв тэгш хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэх-"Эрүүл Монгол хүүхэд"-ийн төлөө чиглэгдэхэд оршино.

Тэмцээнийг “Хакүхо сан” болон “Их Шавийн дээд сургууль” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 18-19-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болно. Тэмцээн 8-9 нас, 10-11, 12-13 болон 14-15 гэсэн дөрвөн насны ангилалаар явагдаж ангилалд бүрт эхний гурван байрыг шалгаруулна. Мөн уран барилдаан, техниктэй бөх болон дайчин бөхийн шагналыг тодруулах юм. Нас насны ангилалд шилдэг наймд шалгарсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2015 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулна.

Тэмцээний бүртгэл энэ сарын 17-ноос аравдугаар сарын 17-ны хооронд Их шавийн дээд сургууль дээр явагдана. Бүртгүүлэхдээ ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн эх хувь (хуулбар), хоёр хувь цээж зурагтай (2х3) ирэхэд болох аж.

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг  8811-6369, 8689-1151 дугаарын утсаар лавлана уу.

Онцлох нийтлэлүүд