Спорт
2015.06.24 01:06

Халз тоглолтын орлогыг газанд түлэгдсэн ах дүү хоёрт хандивлана

Дэлхийн Универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ баг, Үндэсний шигшээ багтай хийх хяналтын тоглолт маргааш 18:00 цагт Спортын төв ордонд болно.

Тоглолтын орлогыг газ дэлбэрсний улмаас түлэгдсэн ах дүү А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлах юм байна.

Универсиад наадамд улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ баг бэлтгэлээ хангах зорилгоор өнгөрөгч долоо хоногийн ням гаригт Үндэсний шигшээ багтай тоглосон. Тоглолт Үндэсний сагсан бөмбөгийн ордонд хийж 78:79 харьцаатай Үндэсний шигшээ баг хожсон юм. Харин маргааш хожил хэнийх болох бол.

Онцлох нийтлэлүүд