ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2019.11.26 04:11

Халх голын дайны тухай кино хийж байна


ОХУ-ын "Ленфильм" студи Халх голын дайны тухай баримтат кино хийж байна. Киног найруулагч Андрей Егоров, зураглаач Максим Шварцкопф, жүжигчин Владимир Ярош нар бүтээж байгаа аж.

Энэ тухай "Ленфильм"-ийн Ерөнхий захирал Эдуард Пичугин ярихдаа "Бид Халх гол дээрх баатарлаг үйл явдлын тухай кино хийж байна. Кинонд энэ дайны тухай маш ховор материал ашиглаж байгаа. Урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор зураг, бичлэг, баримтыг Оросын түүхийн нийгэмлэг болон ОХУ дахь Монголын Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нар бидэнд өгсөн. Зураг авалт, монтаж арванхоёрдугаар сарын 20-н гэхэд дуусна" хэмээн тус киноны найруулагч Андрей Егоров сэтгүүлчдэд ярьжээ.


Онцлох нийтлэлүүд