Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Булангууд
2014.06.28 11:06

Хархираа боргио анирдан сэрхрээ сэвшээгээр омготлуул

Далайн эргийн элстэй наран шарлагын газартай ач холбогдлоороо барьцдаг газар бол Монголын хангайн хээр юм. Газарзүйн хэллэгээр Хангай хээрийн бүс гэдэг байх аа. Манай уудам орны төв хэсгээр хөндлөн зурваслан тэрлэгээ жавхайтал нь бүсэлсэн мэт ногоон торгон дэнж, долоон сарын зуныг зааж байна.

Наадмаар тав хоног ажиллахгүй нь. Энэний ганц хоёр хоногт нь сайхан биш сайн амраад авъя гэвэл урсгал усны харгиа боргио сонсон өдөр шөнөгүй сэвэлзсэн сэвшээтэй дэнж газар олоод майхнаа барьчих. Амьтас усгүйгээр хоног, агааргүйгээр хором амьд явж чаддаггүй ч  төдий л анзаардаггүй нь элбэг дэлбэгийнх юм даа. Харин ус агаар хоёр байгаль дээр ямарваа цохилтонд өртөн мөнхийн хөдөлгөөнт хүрдэнд эрчлэгдмэгц гойд тунгалагшин дэндүү ариун орчинг үүсгэдэг. Дүн зуны пүн халуунд ялаа шумуулаа хүртэл хийсгэн сэвэлзэж тэнд буй биесүүдэд шүүр мэтээр чөлөөтэй нэвчин сэтгэлийн бачуурлыг хүртэл зад цохидог увидас ундрах нь гайхамшигтай. 

Хүмүүс эрүүл агаарт хөдөө гарч хэд хоног гэж ярьдаг ч яг нарийндаа дээр дурдсанчлан болзлыг хангагч нь говьд, талд, ойд биш эдгээрийн зааг нутгуудад алаг цоог тааралддаг. Жишээ нь Багахангай, Хэнтийн нурууны баруун төгсгөлүүд, Бүрэг хангай, Хөгнө хан, Авзагын ар тал, Хангайн нурууны хойшоо харсан амууд гэх мэтчилэн...Тэнд амрахад нэн уйтгартай ч ямар насаараа бай гэж байгаа биш хоёр хоночихоод ирэхгүй юу.   

Ж.ГАНГАА


Онцлох нийтлэлүүд