Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018.01.29 10:01

Харцагууд цолныхоо хүндэтгэлийн барилдаанд манлайлав

Нийтлэлч: gantulga gantu
“Жем Интернэшнл” группийн нэрэмжит Монгол улсын харцагуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгнол бөхий өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө.
Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, “Нутгийн буян” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага М.Бадарч найм даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо , хилийн цэргийн 0277-дугаар анги “Завхан дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв.
Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Лидер буянт” холдинг, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн”, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.
Зүүн барууны манлай улсын арслан П.Бүрэнтөгс хоёын даваанд Дорноговь аймгийн харьяат сумын заан Б.Бадралд давхар хамуулж унасан бол барууны манлай Р.Пүрэвдагва тавын даваанд Хэнтий аймгийн харьяат аймгийн харцага Д.Аззаяад тахим буулгажээ.
Харцага цолтнуудын барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан Ховд аймгийн харьяат улсын харцага О.Хангай хоёрын даваан Булганы аймгийн начин Э.Сумьяабатыг хөмөрсөн ч өөрөө урьтаад газардчихав. Сэлэнгийн аралтай начин Ч.Баянмөнх нэгийн даваанд Ховдын Ж.Доржжүгдэр гэх нарийхан бор залууг давуулж гуядсан ч өхийлдүүлээд дор нь орчхож байгаа харагдсан.
Та бүхэнд барилдааны дйүзийг сонирхуулъя.
Тавын даваа
1. у/ар Р.Пүрэвдагва - а/х Д.Аззаяа
2. у/з Б.Пүрэвсайхан - а/з П.Даваадорж
3. у/х Н.Батзаяа - у/н Б.Сангисүрэн
4. у/х Б.Бат-Өлзий - у/н Г.Ганжад
5. у/х Х.Гантулга - а/з Ж.Ням-Эрдэнэ
6. у/х Д.Бат-Эрдэнэ - у/н Д.Тамир
7. у/х М.Бадарч - у/н Ч.Хөхчирэнгэр
8. у/н Б.Амарзаяа - у/н Ш.Шинэбаяр
Зургаагийн даваа
1. у/з Б.Пүрэвсайхан - а/х Д.Аззаяа
2. у/х Б.Бат-Өлзий - а/з Ж.Ням-Эрдэнэ
3. у/х Д.Бат-Эрдэнэ - у/н Ш.Шинэбаяр
4. у/х М.Бадарч - у/н Б.Сангисүрэн
Долоогийн даваа
1. у/з Б.Пүрэвсайхан - у/х М.Бадарч
2. у/х Б.Бат-Өлзий - у/х Д.Бат-Эрдэнэ
Наймын даваа
1. у/х Д.Бат-Эрдэнэ - у/х М.Бадарч