Нийгэм
2016.06.13 11:06

Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамирыг шүүх хурал 17-нд болно

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр болохоор тов гарчээ.

Сэжигтэнүүдийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Прокурор Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа аж

Онцлох нийтлэлүүд