ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.01.21 02:01

Хиймэл оюун ухаан хүнээс илүү амжилт гаргасан байна

Зураг

Хятадын "Alibaba Group" компанийн боловсруулсан хиймэл оюун ухааны загвар нь уншсан зүйлээ хэрхэн ойлгосныг шалгах сорилыг хүнээс илүү амжилттай давсан байна. Энэ тухай Bloomberg агентлаг энэ сарын 15-нд мэдээллээ.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн боловсруулсан уг сорил нь “Википедиа” цахим нэвтэрхий толинд байгаа 500 нийтлэлд үндэслэсэн 100 мянга гаруй асуулттай ажээ. Ингээд хиймэл оюун ухааны машин нь их хэмжээний мэдээллийг боловсруулж, тавигдсан асуултуудад яг таг хариулт өгч чадах уу гэдгийг тодорхойлсон байна.

Сорилын дүн гарахад хиймэл оюун ухааны үзүүлэлт 82,4 байсан бол түүнтэй өрсөлдсөн хүний оюун ухаан 82,3-тай байжээ. "Alibaba Group" компанийн мэдэгдсэнээр, энэ бол хиймэл оюун ухаан нь хүнээс давж гарсан анхны тохиолдол аж. Үүний зэрэгцээ Америкийн Microsoft компанийн боловсруулсан хиймэл оюун ухаан мөн адил хүнээс давж гарч, 82,7 гэсэн үзүүлэлттэй байсан боловч сорилын дүнг нэг өдрийн хойно гаргасан байна.

Онцлох нийтлэлүүд