Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Нийгэм
2014.11.03 04:11

Хилээр сум нэвтрүүлэхийг завджээ

Гаалийн хяналтын улсын байцаагчид Монголд их хэмжээний галт зэвсгийн сум оруулж ирэх гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагч нар аравдугаар сарын 28-нд АНУ-аас илгээсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалт хийсэн байна.

Шалгалтаар "Remington", "Winchester", "Federal" маркын галт зэвсгийн нийт 220 ширхэг сум илрүүлсэн бөгөөд гаалийн хяналт шалгалтаас нууцаар АНУ-аас Монголд оруулж ирэх гэж байжээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай байж болзошгүй тул гаалийн байгууллагынхан нарийвчлан шалгуулахаар Тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.

АНУ болон Европын улс орноос импортолсон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн жилүүдэд байнга гарах болсон байна. Тиймээс хилээр нэвтэрч буй иргэд бусдын дайвар ачаа, тээшийг өөрийн нэр дээр авч гаралгүй, анхаарал болгоомжтой байхыг гаалийн байгууллагынхан анхааруулав.

Онцлох нийтлэлүүд