Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn
Гадаад
2022.05.13 11:05

​Хойд Солонгост коронавирусийн халдвараар 6 хүн нас барж, хатуу хөл хорио тогтоов DNN.mn

Хойд Солонгост төрийн мэдлийн “KCNA” агентлаг пүрэв гаригт тус улсад цар тахлын дэгдэлт үүсэж, анхны ковидын нас баралт бүртгэгдсэн талаар мэдээллээ.

Пёньян лхагва гаригт ковидын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар албан ёсоор зарласан. Тэгвэл үүнээс ердөө нэг өдрийн дараа нийт халдварын тохиолдлын тоо 350 мянга давж, ковидын халдварын улмаас зургаан хүн нас бараад байгаа аж. Харин үүнээс 162 мянган хүнийг эмчилсэн бол өнөөдрийн байдлаар халдварын шинж тэмдэг илэрсэн 188 мянга орчим хүнийг тусгаарлаад байгаа аж.

Мөн “KCNA” агентлагийн баасан гаригт мэдээлснээр сүүлийн 24 цагт Омикрон “BA.2” дэд хувилбараар халдварласан 18 мянган тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн байна. Хойд Солонгост өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд иргэд үл мэдэгдэл шалтгаанаар өндөр халуурах шинж тэмдэг илэрч эхэлсэн гэжээ.

Улмаар Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо пүрэв гаригт шуурхай хуралдаж, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоох, ковидын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Мэргэжилтнүүд тус улсын эрүүл мэндийн дэд бүтэц хуучирч, муудсанаас гадна цар тахлын давлагааг давж гарах хэмжээнд бэлтгэгдээгүй гэж үздэг. Түүнчлэн одоогийн байдлаар Пёньян ковидын эсрэг вакцин импортолж авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун пүрэв гаригт Цар тахлаас урьдчилан сэргийлэх улсын штабт зочлох үеэрээ тус улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоонд эмзэг цэг байгааг хүлээн зөвшөөрсөн талаар “KCNA” агентлаг дурджээ. Мөн тэрээр ковидын цар тахалтай тэмцэх нь улс орон, намын эрх баригчдын өмнө тулгамдаж буй хамгийн том сорилт, тэргүүлэх зорилт гэж тодорхойлсон юм.

БНХАУ-ын эрх баригчид пүрэв гаригт ковид цар тахалтай тэмцэхэд Хойд Солонгос улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

Онцлох нийтлэлүүд