Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ DNN.mn ​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв Зургадугаар сарын 1-нд дараах дөрвөн чиглэлд зам хаана DNN.mn Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ DNN.mn ​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Гадаад
2014.07.03 01:07

Хонконгт 511 хүнийг баривчилжээ

Хонконгт ардчиллыг дэмжигчид мягмар гаригт жагсаал зохион байгуулжээ. Тэр үеэр цагдаа нар хоморголон баривчлах ажиллагааг явуулсан байна. Хууль сахиулагчид хууль бусаар жагсаал зохион байгуулсан, хэв журам сахиулахад саад хийсэн гэх хэрэгт сэжиглэн 511 хүнийг баривчилсан аж. Тэднийг баривчлах үеэр зарим нь цагдаа нарт эсэргүүцлээ илэрхийлжээ. Таван километр үргэлжилсэн жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн оролцсон аж. Гэвч жагсаалыг зохион байгуулагч хорооноос 510 мянган хүн жагссан гэж мэдээлжээ.  

55 жил Британийн колони байсан Хонконгийг 1997 онд Хятадын харьяанд шилжүүлсэн гэдэг. Энэ үеэс эхлэн жил бүр нутгийн иргэд Бээжингийн эрх баригчдаас сонгуулийн бүрэн эрх олгохыг шаардан жагсч ирсэн. Энэ удаагийн жагсаалын үеэр хотын төв талбайд олон хүн суулт зарлажээ. Ардчиллын төлөөх тэмцэгчид чөлөөт сонгууль явуулж, даргаа өөрсдөө сонгохыг эрмэлзэж буй аж. Үүнтэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг өнгөрсөн долоо хоногт явуулсан юм. Санал асуулгад 800 мянган хүн оролцсон нь оршин суугчид ардчиллыг хэрхэн дэмжиж буйг харуулсан юм. Хонконгчууд  2017 онд болох сонгуулийг нээлттэй явуулахыг шаардаж буй. Одоогийн байдлаар засаг захиргаа нь Хятадын эрх баригчдын хараа хяналтад байгаа. Тиймээс тус бүс нутагт ардчилсан зарчмыг мөрдөхийг дэмжсэн нь Бээжинг сандаргаад авчээ.

Онцлох нийтлэлүүд