Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Финикс долоон тоглолт дараалсан хожилтойгоор бүсээ тэргүүлсэн хэвээр байна Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Финикс долоон тоглолт дараалсан хожилтойгоор бүсээ тэргүүлсэн хэвээр байна Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа
Туслах ангилал
2014.10.21 08:10

Хоточ банхартаа хоолноосоо нуугаад илүүчилдэг байлаа

Өнөө жил ардчиллын 25 жилийн түүхт ой болох гэж байгаа юм аа даа. Манай "Өдрийн сонин"-ы хувьд энэ талаар мэдэж байгаа ч юм алга, тоож байгаа ч янзгүй. Бүтэн 25 жил гэдэг чинь бас их цагийг элээсэн байна шүү. Энэ сонины бодлого энэ тэрээс болж хамаг хэргийг хар толгойгоороо дааж хичнээн ч олон удаа хавчигдаж, хэрчигдэж үйл тамаа үзэж байв. Тэгснээ ялах нэг өдөр, үнэнд гүйцэгдэх үе эргээд л ирнэ. Хээрийн боохойтой хэрэлдэж шөнөжин нойргүй хуцаж хотоо манасан монгол банхар өглөөгүүр амьхандаа гавьяагаа магтуулчих санаатай үүдээр сагсалзаж байж гэрийн эзэнд хэмх ороолгуулан тэргэн доогуур шурган чимээ алдарна. Нар дээр мандсан хойно дулаан хэвтрээс сая боссон гэрийн муусайн тэжээвэр хавнууд дуу шуу орон айлын хүүхэд охидыг айлгаж цочоон, жиргэж яриад ер зүгээр байхгүй. Бодвоос нөгөө улс төр гээч юм нь амилж бялуугаа хувааж идэх цаг нь иржээ.

Буддын шашинтны гэгээнтэн өвгөний үлгэрт тосгоны ядуу бүсгүйг ламхай жирэмслүүлж муухай хэрэг тарьсан байна. Хүмүүс орилолдон шуугилдаж улмаар хөөрхий нялх үрийг лам дээр аваачин өсгөж өндийлгөн сая нэг санаа амарцгаалаа. Гэгээний хэдэн шавь хичнээн үнэнийг хэлээд ч үнэмшээгүй төдийгүй Багш нь хүртэл "Яах вэ зайлуул манайд байж л байг" гээд юу ч болоогүй юм шиг амарлингуй.

Цаг хугацаа ч чилээлгэ­сэнгүй. Худалч хүүхний эр буцах замдаа хүүхдээ гүтгэж мөрөөрөө яваа санваартнаар тэжээлгэсэнд ихэд хилэгнэн нүглээ наманчилжээ. Шавь нар нь "Та одоо нэрээ цэвэрлээч" гэхэд аанай л тоож байгаа ч юм байхгүй "Яахнав хөөрхий минь" гээд байдгаараа л байсан хэвээрээ...

Манай Монгол ардын дорно чигийнхний хүмүүжил ноён нуруу бүхэлдээ нэг иймэрхүү. Сайнтай муутай хорвоогийн холион бантан дунд эвдрээгүй гүдэсхэн ааш зан, угийн сэрүүн дотортон аль аль нь алаглан оршицгооно. Тэр болгоныг аймаг сум, үндэстэн ястан, нам эвсэл, шашин номоор нь хамаатуулан ялгаж салгахын ч аргагүй.

1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн хувьсгалын үйл хэрэгт Улаанбаатарынхан хамгийн их идэвхтэй оролцож Сүхбаатарын талбай дээр хэдэн арван мянгаараа бүр 100 мянга гаран олуулаа жагсан МоАХ байгуулагдан босоод ирэхэд, өнөөгийнх шиг дайн тулаан бүү хэл олигтойхон хээрийн сургууль ч үзээгүй үлбэгэр эрх баригчид сүнсээ зайлтлаа айж мэгдэн бүгд бууж өгөн огцорцгоож билээ. Эзэнгүй төр, эдгүй залуус, дураараа дургиж, замбараагаа алдсан энэ улс орныг одоо эргээд санах нь ээ бүр нүдэн дээр харсаар байтал турж эцэн алдаж, дампуурцгаан хариуцлага сахилга бат хөсөр хаягдан жиргэж донгодохоос өөр үйл мэтгэхээ больчихсон юм шүү. 1996 оны сонгууль болоход нийслэлд ардчиллынхан хавтгайдаа ялцгаалаа. Бүгдээрээ дарга сайд, улс төрчид болцгоон хилийн дээс давж барууны орныг очиж үзэцгээв. Төрөл арилжиж эргээд уулзахгүй юм шиг томорцгоон хоорондоо үзэж тарж, хөдөө гадааны хэдээ баалж шоолдог, нэр усыг минь таг мартан хэсэгтээ л "Алтан загасны үлгэр"-ийн төрөл арилжсан сэхүүн эмгэд болцгоосон юм даг. Эдэн дотроо арай гайгүй төрийн ажил хийгээд нухлуулчихсан, хариуцлагатай, тууштай хэсгийнхэн нь МАХН-ын гишүүд байсан юм уу даа. Тэд гүрийсээр байгаад хамаг самрыг хичээнгүйлэн түүж цөмөн багийн даргын сонгуулийг нь хүртэл голж шилэлгүй эр хүний 13 мэхийг угсруулан санал хурааж, хөөрхөн луйвардсаар байгаад орон нутагт хангалттай сайн ялалт байгуулаадахлаа. Манай ардчилсан холбооныхон гэх угаасаа улс нийгэмд гойд ажил төрөл хийж үзээгүй, хүнтэй таарч тохирдоггүй, үе үе архидан согтуурч хэрүүл зарга үүсгэн хөөгдөж туугдахдаа тулдаг, дарга нарын хорхой идсэн шүдэнд зуугдан удирдах мэргэжлийн сургууль номноос үргэлж хасагддаг тийм л хүмүүс зонхилдог байсан ч юм байгаа. Бурхны хайр хүртэх ээлж цаг нь ирж үүд хаалга өөрөө онгойгоод ирэв. Манайхан ганц олдсон алтан боломжийг ашиглан мөрөөдлөө хангах, эрх мэдэлд хүрч санаачилгыг гартаа аван улс орны хувь заяа хөгжил дэвшлийг зөв шударга замд нь оруулах юм болсон чинь цагаа тулахаар ажил хийж чаддаг амьтан хүн гэж алга аа. Зарим нь бүр шившгээ тарин шивэртэйгээ хутгалдан булайгаа чирцгээв. Муугаа мэдэхгүй хэвтэж байж бас "Энэ муу М.Энхсайхан хэзээ ийм пээдгэр болчихов, юу гээд коммунист зан гаргаад зарчим марчим ч гэх шиг. Огцруулж хая" гэж шударга царайлан эвдрэлийн үрийг тарьж, тэрнээс хойш 2000 он хүртэл хэрүүлийн бузар нүүрлэж өөдлөхөө ч байлаа. МАХН гэдэг сөрөг хүчинтэй сүрэг болон нийлж сэм эвсэн аль тамын тогооноос цухуйсан болгоныг татаж ойчуулан засаг төрийг удаа дараа сольж холин бусниулж өглөө. Гайхамшигт дөхөж очсон ардчиллаас гадаад ертөнц гайхан ойлгохоо байж улмаар ард түмэн ч уйдаж залхаж орхилоо. 2000 оны сонгуулийн ялалтаа тэмдэглэж даргаа хийх гээд ирсэн улс төрчид маань эхний урьдчилсан дүнг сонсонгуутаа одон тэмдгээ сэмээрхэн нууж шууд амиа хичээн долигоноод эхэлдэг байна шүү. Ажил л хийж өгөөгүй болохоос хаа очиж элбэж идэж эвхэж түрийлж хага нуга баяжиж цулайсан юмгүй лааз өшиглөсөн 15000 төрийн албан хаагчид хуугаараа архинд орцгоон дахиж жагсаал цуглаан тэмцэл хийх чадамжаа алдан нэр нүүрээ ч барж дууслаа. Өнгөрсөн борооны хойноос цув олж нөмөрсөн намууд сая л нэг сэхээ орж нэгдсэн болоод мэдлэг боловсролоо дээшлүүлж, хүчээ аваад одоохон ирнэ гээд хаашаа ч юм сураг алдран алга болцгоов. Ардчиллын нэр барьж эх орончийн дүр эсгэсэн чанга дуутнуудын ханд нь хага дарагдаж, хэрэг түвэгт орж дуудагдахаас өмнө өрсөөд Америк Европ руу бүгэн бөг бөг чичирцгээн, зугтлаа. Тэднээс цөөнгүй нь Солонгос гарч харлан тэндээ шингэж жагсаал цуглаан хийж явснаа тас нуун ичээд дурсахаа ч байв.

Энэ нийгэм бүр коммунизмоосоо долоон дор юм боллоо. Шударга ёс, хууль шүүх, хээл хахууль замаа алдаж, аймшигт гэмт хэрэг аллага таллага, дээрэм тонуул хэвийн үзэгдэл болж, баян хоосноороо улам ялгаран, үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал ч эгзэгтэй болоод явчихав. Алтны уурхай, түлш эрчим хүч, банк, ноолуур, гар утас гээд өөрсдөө ноцолдоод овоо мөнгө олчихоор боломж гарах тоолонд ард нь нэг аймаар гадны нууц ноёнтон аль хэдийнэ өөр хүний нэрээр мөнгөөр зодоод авчихсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа тэнэнэ.

Энэ болж бүтэхээ байчихсан юмны араас Э.Бат-Үүл трактортой тэмцээд цагдаа нарт няц дарууллаа. Гүндалайг онгоцны буудал дээрээс барьж аваад "ганц худаг"-т аваачиж хорив. Бусад нь ч түрүүлээд зугтаж амжсан байх. Бусад байгаль хамгаалах төдий шальдар булдар хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа зогсоож үндэсний их удирдагчаа тойрон хүрээлж тэмцдэг сонин моод дэлгэрдэг байна шүү. Нөгөө шар хэвлэл, чөлөөт сэтгүүл зүй, радио, телевизүүд "Богдын их шавь боллоо" гэгчээр хайр ивээлд нь багтаж эрх баригчдыг амаа олохгүй уралдан магтан дуулдаг болсон юм. Социализмын үед ч ингэж нам засгаа, зөвлөлтүүдийг тийм сайн шүүмжилж чадсан юм болов уу. Оросууд их өрийг маань тэглэж орхилоо гээд үнэнээсээ бахархан жинхэнээсээ уйлцгаасан шүү. Яг хойд Солонгосын ажилчин тариачин шиг юм болсон доо.

Ердөө цорын ганцхан хэвлэл буюу "Өдрийн сонин" ганцаархнаа ардчилал, шударга ёсны төлөө эрх баригчтай улаан гараараа улаан цагаан тэмцэж хайр найргүй шүүмжилж, энэ дэглэмийг нураах гэж мөн ч олон жил үзэж тарсан даа. Эхлээд зориуд тоохгүй дүр эсгэж байснаа сүүлдээ олны сэтгэл санаа хоёрдоод байдал бишдэхээр бяр нь амтагдаж ааг омог нь багтаж ядан няц гишгээд хаячихмаар санагддаг юм билээ. Хэмжээгүй эрхт төр тэр муу сонинг яасан ч болохоор байлаа. 2004 он гэхэд Монголд ардчилал гэчихмээр хүнд үзүүлэх юу ч байхгүй, ганц ч сөрөг хүчний төлөөлөлгүй, жагсаал цуглаан хийхээ больчихсон, хөдөө орон нутаг балгас болон хаягдаж, хот тоос шороондоо дарагдан ядуурал бодитойгоор нүүрлэж дампуураад эхэлчихсэн байсан. Дипломат ёс журмыг ягштал баримталдаг гадаадын Элчин сайдын яамныхан, тэр дундаа АНУ-ын элчингийнхэн бүр тэсэхээ байгаад Монголын Засгийн газарт хандан "Танайх наад Өдрийн сониноо зүгээр л орхичихооч. Бусад нь ч дүүрч. Арай хэтэрч байгаа юм биш үү" хэмээн дуу алдсан байсныг бид тээр хожим мэдэцгээсэн ба тэгж нэг удаа амь аврагдсан юм шүү.

Одоо Төв Азийн ба бусад ардчилал хөгжүүлэх гэж байгаа улс орнууд манай эрх баригчид, лидерүүд, улс төрчдөөс туршлага суралцъя гэж их хүсдэг юм билээ. Ёстой үнэнээ хэлье, тэр талаар бид сайн мэдэхгүй, харин солилцож болно гэж их зөв хариулт өгцгөөдөг. Ялагдсан улс төрийн хүчнүүд хилийн чанад руу сүүлээ хавчаад зугтацгаадаг гэлтэй биш юугаа ч ярих юм. Харин бидний хувьд үхсэн ч сэхсэн ч энэ довон дээрээ хоцордог тул "Тэгэхлээр нь ингэдэг байхгүй юу" гэж мөн ч олон арга зааж өгнө дөө. Монгол оронд болж өнгөрсөн улс төр, нийгмийн бүх үйл явдал, хангалттай их баримт материал бидэнд байдаг юм. Сонирхоод байвал ирээд үзэхгүй юу.

Манай жирийн уншигч мянга мянган сэхээлэг иргэд, манай шуудангийн салбарын ажилтнууд сониныг маань сэмээрхэн нууж захиалан уншицгааж, хэзээ ямагт нэг л зангаараа байцгаасны их буян заяа түшиж шударга ёс бүрэлдсэн юм даа.

Онцлох нийтлэлүүд