Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn Газрын тосны үнэ өсчээ DNN.mn
Онцлох нийтлэл
2015.01.21 10:01

Хотын дарга манлайлаад олон орлогчоо цөөлчих

2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний хүрээнд 70 дугаар тогтоол гарсан.Үүндаймаг,дүүрэг, нийслэлийнорлогч, зөвлөхүүдийг цөөлөх тухайзаасан байгаа. Ингээдхотын даргын зургаан орлогчийн дөрвийг нь цомхотгох болтол хотын дарга "Энэ хэдийгээ халахгүй ээ, эд нар цалингүй ажиллана" гэж хэлсэн. Нөгөөдүүл нь ч үүнийг хүлээн зөвшөөрч "Цалингүй ажиллана" гэцгээв. Ажлаас халах болохоор цалингүй ажиллая гэж зүтгээд байдаг.Сонин юм шүү. Ямар ид шидтэй газарболохоороо хэд хэдээрээ цалингүй ажиллах гээд байдаг юм бол.Төрийн албан хаагч хөрөнгө орлогоо байнга мэдүүлж байдаг, илүү дутуу юм олбол, эсвэл нуучихвал баригдаад сүйд болдог, тийм ч амар ажилбиш.Энэ хэдэн орлогчийн цалингүй ажиллана гэж хэлснийг сонсоод замын цагдаад ажилд ороод цалингаа авахгүй байсан залууд нягтлан нь "Цалингаа аваач" гэж хэлэхэд "Бас цалин өгдөг юм уу" гэж асуусанонигоосанаандбуух юм. Тийм бол би ч дутах юу байхав. Төрийн албанд цалингүй ажиллая. Хотын даргын орлогч болъё. Цалин авахгүй ажиллаад сайхан амьдарч болдог юм байна гэж ойлголоо.

"Цалин авахгүй ээ" гэж хэлж чадаж байгааг нь сонсоход ажил хийдэггүй бололтой. Хэлсэндээ хүрдэггүй, төрийн албанд төлөвшиж чадаагүй,амласнаабиелүүлдэггүй орох байхаа олж ядсан, хулгаж давхисан хэдэн залуус л санаанд бууж байна.Орлогч гэдэг тун амархан, хийгээд байх ажилгүй, аз нь таарвал хаа нэг тууз хайчлах боломж олддог тийм л хүмүүс байдаг юм гэж ойлголоо.Тэр бүртэдэнд тууз хайчлах боломжийг дарга нь юу гэж өгөх билээ.Тэгэхээр төрийн албаны нэр зүүгээд цалингүй яваад байхад амьдарч болдогямар нэг эх үүсвэр байнаа даа.

Төрийн ажил мэдэхгүй хүмүүс төрийн албыг ингэж л гутааж байна. Төрийн албаны утга учир төрөөс өгч буй цалиндаа байдаг юм. Цалингүй ажиллана гэж хаана байхав. Хуулинд ч төрийн албандцалинг авахгүй ажиллана гэсэн заалт огт байхгүй. Харин ч тоотой хэмжээтэй нь, хариуцлага тооцохдоо ч цалинтай нь ярихаарзаачихсан байдаг. Тэгэхээр дээрх нөхдүүд цалингүй ажиллана гэвэл хууль зөрчсөн хэрэг болноо доо.Өнөөдрийг хүртэлтэдажлаа хийсээр байгааг бодоход хотынорлогч нарт хууль дүрэм, тогтоол шийдвэр бол юу ч бишюм байна.

Хэн ч очоод төрийн албанд цалингүй ажиллаж болдог юм бол төргэж байгаад яах юм. Орлогч нь цалингүй ажиллахаар бусад нь бас тэгнэ гэсэн үг үү. Иймжудаггүй хэдэн орлогчоо халах хэрэгтэй, хотын даргаа.Тэгэхгүй бол бусад ажилтнаа ямар нүүрээрээ халах юм. Бусадтай нь хариуцлага тооцох гэхээр ажлаас халахгүй авч үлдсэн хэдэн орлогчийн тухай асууж л таарна. Хэнийг нь цалингүй ч болтугай ажиллуулаад авч үлдэнэ, хэнийг нь ажилгүй болгоно гэдэг юм" гээд л хариу асууна.

Төрд ажиллаж байгаа жирийн албан хаагчдыгбиш энэ олон дэд сайд, орлогч нараа халах хэрэгтэй. Уг нь тэд аль хэдийнээ ажлаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. Гэтэл ажлаас халбал гэнэт халагдсаны мөнгө төгрөг нэхнэ гээд бичиг цаас эмхэлжсуугаа талаар сонслоо. Ингэхээр халснаасаа эсэн их мөнгө зарлагадна гэж ирээд жишим ч үгүй ярих юм. Эндээс харахаар нэг их эх оронч сэтгэлээрнийслэл хотоо хайрлаад цалингүй ажиллах гээд байгаа биш юм байна.

Нийслэл олон орлогчоо халж чадвал төрийн бусад байгууллагууд ч хэрэггүй орон тоогоо цөөлж орлогч,дэдүүдээ халахбайлгүй. Энэ жишгийг нийслэлээсээ эхлүүлчих. Хотын дарга манлайлаад олон орлогчоо цөөлчих. Нэг л их эрх дархтай, эрх танхи хүмүүсээр хүрээлүүлээдажил явж өгөхгүй."Олдохоороо өлдөнө" гэж үг бий.Эд нарын хангамжийн дэргэд социализмын үеийн 10 дугаар дэлгүүрийн тусгай үйлчилгээ боличмээр юм байж дээ.

Цалингүй хүн сайн ажиллана гэдэг юу л бол. Мөн цалингүй хүнтэй яаж хариуцлага тооцох билээ.Нью-Йорк хотын захирагч асан Блүүмберг сарын нэг долларын цалинтай ажиллаж байсан жишээ байдаг.Хэргийн учир нэг ам.доллартаа байгаа юм биш. Нэгдүгээрт тэр хүн үнэхээрийн их хөрөнгөтэй. Хоёрдугаарт АНУ-ын хуулиар цалингүй ажиллуулбал боолчилсон гэж үздэг. Тиймээс лбаян тэр эрхэмхууль зөрчихгүйн тулд билэгтэмдгийн төдийнэг ам.доллар авч байж.Нийслэлийн мааньорлогч дарга нар алийг нь хангаж чадаж байгаа билээ. Эсвэл бид саятан, тэрбумтанорлогч нартайгаа одоо болтол мэдээгүй ирэв үү. Манай хуулиар төрийн албан хаагч цалин хангамж авах нь хуульчлагдсан. Гэтэл хотын дарга өөр эх үүсвэрээс буюу төсөл хөтөлбөрөөс орлогч нараа цалинжуулна гэж тайлбар хийсэн. Энэ тохиолдолд орлогч нар төрийн албан хаагчийн нэр зүүх хууль эрх зүйн үндэс байхгүй. Тэд төсөл хөтөлбөрийн удирдагч гэдэг нэртэй байж болохоос нийслэл хотын орлогчдарга гэсэн төрийн албан тушаалтны нэр зүүх ёсгүй. Хэрэвхүсвэл хэн нэгэн нь Улсын дээд шүүхийн шүүгч, цагдаагийн дарга, прокурор, татварын албандцалингүй ажиллаад өөр эх үүсвэрээр амьдарч болох нь ээ дээ. Сайн дурын орлогч нар ийнхүү олширвол Монголд төр гэж байгаад хэрэг байна уу. Иргэд цалингүй ажиллана гэсэн орлогч нарыг огт дэмжихгүй байна. Зах зээлийн үед цалингүй ажиллахыг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Тэдний толгойд юу хамгийн түрүүнд буухав гэвэлхотын орлогч нар цалингүй ажиллахыг нь зөвшөөрвөлавлига авахыг нь албан ёсоор дэмжсэн хэрэг боллоо гэлцэж байна.

Айл амьтандзарагдаж аяга тараг,хусамхан олж идээд бор ходоодоо болгоод явдаг хүмүүстэйхөдөө явжбайхдаа таарч л байсан биз дээ.Ажил хийсэн хүн хөлс авдаг.Харин ажил хийгээгүй бол, хийхгүй бол татгалзаж болно.Үнэгүй юм гэж үгүй.

Ийм олон дэд , орлогчуудаа цомхотгохгүй байж, эх,хүүхдийнмөнгө танах тухай яриад сууж байсан. "Өөрсдөдөөцавчих мөнгөгүй болохоороо л эх хүүхдийн мөнгийг танах гээд байгаа юм" гэжнийтийн сүлжээгээр шуугиж байсан. Үнэн л дээ. Хямрал нэрээр эх хүүхдийн мөнгө таналаа чМонгол Улсын төсөвт шүлс төдий. Харин эх, хүүхдэд өгөхөөсхарамласан тэр мөнгө төсөвт биш албан тушаалтны халаасанд орох бол их мөнгө. Тэгэхээр эх, хүүхдийн мөнгийг танах биш энэ олон эрх ямба, хангамжтай дарга нараа цөөлчихвөл болчих гээд байна. Ер нь ч тэгээд нэг даргыг нэг л хүн орлоход болох биш үү. Дэд дарга, дэд сайд, орлогч нарыг "цүнх барьдаг хүн" гэж зүгээр ч нэг хэлээгүй биз.

Онцлох нийтлэлүүд