Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Соёл урлаг
2021.11.24 01:11

Хошин урлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 26-нд болно

"Мөрөөдлийн театр"-ын 10 жилийн ойд зориулсан хошин урлагийн нэгдсэн тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд болно.

Энэ талаар уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


Мөрөөдлийн театрын жүжигчин, СТА Г.Алтаншагай "Мөрөөдлийн театрынхан 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Миний нууц хүү” жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа тоглож, нээлтээ хийж байсан түүхтэй. Нийт үзэгчдэдээ бас ойн мэнд хүргэе. Бид ойн хүрээнд хийх олон ажлуудыг төлөвлөсөн. Шинэ жилээр арван жилийн ойд зориулсан богино хэмжээний кино хийгдэж байна. Арван жилийн ойд зориулсан жүжгийг он гараад хийхээр төлөвлөсөн. Хэдхэн хоногийн дараа хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болох гэж байгаад баяртай байна" гэлээ.

Мөрөөдлийн театрын менежер, продюсер Н.Хаш-Эрдэнэ: Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан хоёр жил орчим хугацаанд тоглолт болоогүй. Арван жилийн ойн тоглолтоо бид жилийн өмнө төлөвлөсөн. Ярилцсаны үндсэн дээр заалны 50 хувийн дүүргэлттэйгээр хошин урлагийнхны нэгдсэн тоглолтыг энэ сарын 26-нд хийхээр болсон. Тоглолтын тасалбар бүрэн борлуулагдаж дууссан. Хошин урлагийн продакшнууд маань өөрсдийн үзүүлбэрүүдийг бэлдсэн" гэв.

"Шинэ үе" продакшны захирал МУГЖ Н.Ариунболд “Мөрөөдлийн театрын” 10 жилийн ойд зориулж хошин урлагийн нийт уран бүтээлчид нэгэн тайзан дор уран бүтээлээ хүргэхэд бэлэн болсон. "UB palace"-д тоглох энэ удаагийн тоглолт их сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ, тайзаа санасан сэтгэлээр бид бүхэн хичээнгүйлэн бэлдсэн. Өнөөдөр би энгэртээ хоёр тэмдэг зүүж ирсэн. Нэг нь МУГЖ хэмээх эрхэм цол, энэ хүндтэй цолыг дааж явах гэж зүтгэж, уран бүтээлээ хийж явна. Нөгөө нь Монголын Ахмадын холбооны тэргүүн дээд тэмдэг. Энэхүү тэмдгийг хоёр жил гаруйн өмнө намайг Соёлын төв өргөөнд дуудаад, 1,200 ээж эмээгийн дүрд олон тоглосон гээд гардуулсан юм. Үр хүүхдүүддээ хэлье гэж бодсон, хэлж амжаагүй үгсийг уран бүтээлээрээ дамжуулан хэлсэнд баярлалаа гээд Монголын ахмадын холбооны ээж нар надад гардуулж байв. Би үүнийг Монгол Улсын хамгийн үнэтэй тэмдэг гэж дотроо бодож явдаг. Тийм учраас Мөрөөдлийн театрынхаа арван жилийн ойн тоглолтод ээжийгээ санатал, ээжийгээ бодтол, инээлгэж уйлуулан тоглоно" хэмээв.

Онцлох нийтлэлүүд