Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn
Онцлох нийтлэл
2014.08.30 12:08

Хоёр даргаа хараад сөрөг хүчин эрх баригчаас илүү нялуурч байна

Урд, хойд хөршийн дарга нар манайд  айлчилж  байгаатай холбогдуулан МАН-ынхан өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд болон эрх баригч АН-д зориулж хоёр удаа мэдэгдэл гаргалаа. Эхнийх нь Си Жиньпин даргыг ирэх үеэр “Эвтэй байцгаая” гэдэг уриалга дэвшүүлсэн юм.  

Тэд “Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байна.  Энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байна. Энэ нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын айлчлалд МАН ихээхэн ач холбогдол өгч байна.  “Монгол Улсад, Монголын ард түмэнд үр ашигтай, хөрш орнуудын харилцааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэж байна. МАН улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ямагт нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна” гэлээ. Та минь ээ манай Си  даргыг ирэхэд эвтэй найртай байж, дор бүрнээ хариуцлагатай байна шүү. Хэд хоног чих халууцуулалгүй даргыг минь аятай таатай байлгаад буцаагаарай гэх шиг тэдний энэ үгс нялуун сонсогдож байлаа.  

МАН ингэж гуйх ямар шаардлага байсан юм бол. Өнгөц харахад эх оронч, улс үндэснийхээ эрх ашгийн төлөө мэт л байна. Гэвч үнэндээ төр засгийн ажил  Ардын намынханд падлийгүй баймаар юм, тэд ямар эрх баригч биш.  АН-ын өмнөөс Хятадын даргаас айж, нүүр нь улалзаж, яс хавталзаад байсан юм шиг байна.  Яг л хотын айлд хүргэн орсон хархүү хадмуудаасаа санаа зовдог шиг. Тостой гараа дээлэндээ шударсан хээ шаагүй яриатай аавынхаа өмнөөс хавчигнаж, дэмий л “Манай аавыг битгий тоогоорой” гээд нэг муу мушилзан тал засдаг залуучуудтай адил авирлах мэт санагдлаа.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа ирэх ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путиныг угтан  Ардын нам хоёр дахь  мэдэгдлээ гаргав.  Тэр мэдэгдэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг ирэх үед юу хийхийг нь Ерөнхий сайд болоод Засгийн газрын гишүүдэд зааж өгсөн байна. “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн улс төрийн ууган хүчин МАН  Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж  ирсэн билээ. Ийм учраас Монгол Улсад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал хийх гэж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд дараахь чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, ажил хэрэгчээр хандах шаардлагатай” гэжээ. 

Үнэндээ хойд хөршийн­хөө Ерөнхийлөгчтэй  юу  хэлэлцэж, юуг шийдвэрлэхээ төрийн удирдлагууд Ардын намаар хэлүүлсэн хэлүүлээгүй мэдэж байгаа. Оросын Ерөнхийлөгчийг ирэхээр нь юу ярих ёстойгоо Ардын намынхнаар заалгачихна гээд ямар ч зорилгогүй урилга явуулчихаагүй нь лавтай.   В.Путин ч тодорхой зорилготой, ярих, хэлэлцэх асуудалтай учраас манайд айлчилж буй нь мэдээж.  Ийм байхад Ардын намынхан  ингэж шалчигнахын хэрэг юу байна. Эсвэл Хятад, Орос хоёр орны төр барьж байгаа намууд МАН-ынхнаас  гуйгаад байдаг юм уу.  Уг нь ч Хятадын коммунист нам бол МАН-тай угшил нэг. Нэгдсэн орос нам Ардын намтай нягт холбоотой. Тэр  үүднээсээ хоёр хөршийн дарга “Бид очлоо шүү. Төр барьж байгаа нөхдүүддээ та нар сайн хэлж зохицуулаарай” гэж МАН-аас хүссэн юм байх даа. Тэгдэг болоод Ардын намынхан өөртөө итгэлтэйгээр эрх баригч шиг сүржин мэдэгдлүүд хийгээд байгаа бололтой. 

Ер нь МАН барууны ардчилалд дургүй. Зүүн чигийн коммунист угшилтай социалист дэглэмийг дэмждэг нам. Тиймээс хоёр хөршийн дарга нар ирэхийг дуулаад хөл хөөрцөг болж, сүр хүчийг нь бахдаж байх шиг байна.  Уг нь үүнийхээ оронд Ардын нам эрх баригчдыг эрс шүүмжилсэн бол сөрөг хүчин гэдгээ илүү мэдрүүлэх байлаа. АН сүүлийн 20, 30 жилийн турш  тэмцсэн үйл хэргээ умартаж, ардчилсан чиглэлээсээ ухарлаа. Ардчиллын үнэт зүйл болсон  үзэл баримтлалаа хэдхэн долларын төлөө хоёр хөрштэй наймаалцлаа гэх мэтээр шуугисан бол өнөөдрийн сөрөг хүчин болж яваа Ардын намынхны нэр хүнд өсөх байв.  Ийм л хатуу шүүмжлэлээр энэ нийгмийг цэвэршүүлэх байлаа. Харамсалтай нь сөрөг хүчин өөрийгөө эрх баригч мэтээр эндүүрсээр байгаа нь буруу юм.  Эдийн засгийн ороо бусгаа энэ үе эрх баригч АН-ын авч байгаа арга хэмжээ, хийж буй үйлдлүүд үнэндээ зөв ч байж мэднэ. Буруу ч байж магадгүй. Сайн мэдэх юм алга. Буруу, зөвийн аль нь болохыг удахгүй цаг хугацаа харуулах биз. Гагцүү энэ цаг мөчид нэг л зүйл буруу гэдгийг  баараггүй мэдэж байна. Тэр нь сөрөг хүчин болох Ардын нам хоёр хөршийн дарга нарт эрх баригчдаас илүү хөл алдаад байгаа явдал юм. Ямартай ч МАН-ынхан Си даргынхаа  барааг хараад   “Манай даргын хэлсэн үг бүрийг тэмдэглэж ав” гэж эрх баригчдад зөвлөх нь холгүй байлаа.  Харин В.Путин даргыгаа ирэхээр яаж нялуурахыг нь харах л үлдлээ.  Ийнхүү хойд, урд хоёр хөршийн даргыг хараад сөрөг хүчин эрх баригчдаас илүү нялуурч гүйцлээ.     

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд