Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Говьсүмбэр аймагт багш нарын орон сууц барьжээ DNN.mn "Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn Говьсүмбэр аймагт багш нарын орон сууц барьжээ DNN.mn "Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn
Нийгэм
2014.10.18 03:10

Хоёр жилд 2500 км зам барьж, зургаан аймгийг нийслэлтэй холболоо

Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууслаа. Бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, замаа хугацаанд нь барьж дуусгасан зам, барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниудад Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр батламж гардууллаа. Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, бүтээн байгуулж чадсан байна. Өнгөрөгч онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг дөрвөн км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил л үлдээд байна. Энэ нь ирэх долоо хоногт Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замын ажил үндсэндээ дуусах аж.

Онцлох нийтлэлүүд