Өдрийн сонин үнэнийг хэлнэ
МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Улс төр
2014.09.04 08:09

Хоёр орны Хөгжлийн банкууд хамтран ажиллана

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тус улсын Хөгжлийн банк /Внешэкономбанк/-ны  гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Сергей Лыков өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, хоёр орны эдийн засгийн асуудлаар санал солилцсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх арга хэмжээний дараагаар ОХУ-ын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Үүргийн бичиг” байгууллаа. Үүргийн бичигт Оросын талыг төлөөлж ноён Сергей Лыков, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

Хоёр тал “Үүргийн бичиг”-ийг байгуулснаар банкууд хоорондоо ахисан түвшинд хамтран ажиллах, хоёр орны худалдааны төслүүдийг санхүүжүүлэх, тодорхой бараа бүтээгдэхүүний чиглэлээр худалдаа хийхдээ хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг эхний байдлаар тохиролцож буй аж.

Энэ тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат “Харилцан худалдаа эрхлэхдээ хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг ашигласнаар гарах олон эерэг үр дүнгийн нэг нь Монгол Улсаас ОХУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх давуу талтай” хэмээн тодорхойллоо.

“Үүргийн бичиг”-т тусгаснаар “ТЭЦ 4”-ийн өргөтгөлд зориулан 74 орчим сая ам.долларыг ОХУ-ын Хөгжлийн банкнаас зах зээлийн боломжийн хүүтэйгээр санхүүжүүлнэ. Улсын төсвийн дэмжлэггүйгээр, Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжих “ТЭЦ 4”-ийн өргөтгөлийн төсөл нь нийт өртгөө өөрөө нөхөх  онцлогтой юм байна.

Э.ЭНХ

 

 

 

 

Онцлох нийтлэлүүд