Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ DNN.mn
Нийгэм
2023.03.17 06:03

Хууль бус зар сурталчилгаа явуулсан 5 аж ахуй эрхлэгчид торгууль ногдууллаа DNN.mn


Агентлагийн даргын 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 03 дугаартай удирдамжаар эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн мэдээлэх хэрэгслээр явуулж буй зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын явцад эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид нь эмчилгээ үйлчилгээндээ хямдрал урамшуулал зарлах, магтах, үйлчлүүлэхийг уриалах зэргээр үр дүн амласан зар сурталчилгаа явуулж байгаа нийтлэг зөрчил илэрч байна.
Энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан “Дараах зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж, 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн тул нэр бүхий 5 аж ахуй эрхлэгчид Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус бүрд 5 сая төгрөгийг торгууль ногдууллаа гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд