Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn
Нийгэм
2015.06.15 03:06

Хуурамч “ADIDAS”, “NIKE”, “JORDAN”–оос сэрэмжлүүллээ

БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн баримт, тасалбар зэргийг хадгалахыг Гадаад хэргийн яамнаас санууллаа. Учир нь “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Мөн гааль, хяналтын байгууллагууд брэнд барааг дурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүнийг хурааж авах эрхтэй байдаг юм байна. Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалган хохирч байгаа аж. Тиймээс худалдан авалт хийхдээ болгоомжтой байхыг Гадаад хэргийн яамны Консулын газраас сэрэмжлүүллээ.

Онцлох нийтлэлүүд