
2022.11.17 05:11
"Хэнз хурга-2022" хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо DNN.mn
Нийтлэлч: Өдрийн сонинМонголын шинэ орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой өнөөдөр тохиож буйг угтан өчигдөр "Хэнз хурга-2022" хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо.
Үүнд 50 гаруй зохиолч оролцсоноос тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн О.Сундуй, дэд байрыг доктор, профессор Д.Батжаргал, гутгаар байрыг яруу найрагч, зураач, зохиолч, “Алтан-Өд” шагналт М.Амархүү, тусгай байрыг залуу зохиолч Э.Энхтөгс, яруу найрагч, зохиолч Ш.Бадарч нар тус тус эзэллээ.