Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
Булангууд
2021.11.22 05:11

Хэнтийн аймгийн хээрийн үзэсгэлэнгийн үзмэрүүд


"Талын түмэн адуу-2021" оны эвентэд хамгийн их сонирхол татсан нь Хэнтий аймгийн музейн хээрийн музей байлаа.

Дэлгэгдсэн үзмэрүүдийн тухай Хэнтий аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Нарантунгалаг "Манай музей "Талын түмэн адуу" эвентэд 2017 оноос хойш оролцож байна. Энэ үзэсгэлэнд Батноров хийцийн дарханы бүтээлүүдээр хээрийн тусгай үзэсгэлэн гаргадаг. Тэр дундаа Тожил дархан буюу Бадрахын Ишжамц гэж хүний урласан бүтээл болох эмээлээр оролцож байна" гэлээ.


Тожил дарханы урласан хормойн боолт, хэт хутга

No description available.

"Тожил дархан нь нутгийн боршоогын шороог муутуу цаасны үйрмэгтэй холиод цутгуурын аргаар хэв гаргадаг. Тэр хэвээрээ маш олон эмээлийн тоног мөн мөнгөн аяга зэргийг урласан хүн. Мөн Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын өөрийн гараар урласан хулсан модон дээр хялгасан бийрээр хийсэн "Хошуу наадмын зураг" уяачдын холбооноос түүнд Молор эрдэнэ гэсэн шагналыг 2007 онд нөхөн олгосон шагнал батламж нь манай музейд байна" гэсэн юм.

Мөн унаач хүүхдийн наадмын цамц, овоодой, байна. Тожил дархан нь шавь нараа шалгахдаа шаазан аягыг мөнгөлүүлж шалгадаг өвөрмөц хүн байжээ. Тухайн үедээ шаазан аягыг мөнгөлнө гэдэг маш нарийн ур ухаан юм.

Тожил дарханы гурав дахь шавь Намжилсүхийн мөнгөлсөн аяга,Тожил дарханы багж хэрэгсэл,хормойн боолт,зэрэг үзмэрүүдээр өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. Хэнтий аймгийн нэгдүгээр сургуулийн багш Тарважав өөрийхөө хэрэглэж байсан хүүхдийн эмээлийг музейдаа өгсөн. Энэхүү эмээл нь үеэс үед дамжигдсан бөгөөд150 жилийн настай хэмээн өгүүллээ.


Хэнтийн аймгийн хээрийн үзэсгэлэнгийн үзмэрүүдийг тайлбартай нь хүлээн авч үзнэ үү.


Тожил дарханы багаж хэрэгсэл

No description available.

Хурдан морины хүүхдийн цамц, овоодой

No description available.

Тожил дарханы урласан мөнгөн аяга

No description available.

Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын зурсан Хошуу наадам зураг "Молор эрдэнэ" шагналын хамт

No description available.

Тожил дарханы хийцийн эмээл

No description available.

Эрдэм шинжилгээний ажилтан Г.Нарантунгалаг

No description available.

150 жилийн түүхтэй хүүхдийн эмээл

No description available.

No description available.

No description available.

Эсгий тамганы дардас
Энэхүү цагаан эсгийн дээр Хэнтий аймгийн 18 сум 88 багт хэрэглэгдэж буй 293 ширхэг адууны тамганы дардасыг алт, мөнгө, хүрэл тулганд халаажээ. Эсгийн урт нь 5 м өргөн нь 2метр гарантай юм. Өдгөө Хэнтий аймгийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд хээрийн үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдсэн юм.

No description available.



А.ДОРЖХАНД

Онцлох нийтлэлүүд