Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Нийгэм
2021.01.02 10:01

​ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМ: 91 литр 800 грамм цус өгч, 739 хүний амь аварсан Н.Уртбаярыг алдаршуулъя


Хэнтийн Цэнхэрмандалаас бидэнд мэдээ ирлээ. Тус суманд Монголын энэрэнгүй үйлстэн, хүндэт донор Н.Уртбаяр ажиллаж амьдарч байна. Н.Уртбаяр нь 1985 онд донорт элсэж түүнээс хойш 91 литр 800 грамм цус өгч, 739 хүний амь аварч байсан энэрэнгүй үйлстэн юм. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Равдан зангийн Самдандовж “Таны гавьяа хөдөлмөрийн баатрын гавьяатай эн тэнцэнэ” гэж хэлж байсан юм. Хүндэт донор тэрээр 2008 онд ходоодны цус алдалттай өвчтөнд нэг өдөрт нэг литр 800 грамм цусыг хэдхэн минутын зайтай амарч байгаад өгч байсан. Энэ тухайгаа “Өвчтэй хүний ам, хамраас цус садарч урсаад, их эвгүй байсан. 20 граммын бүдүүн зүүгээр хоёр сувилагч ээлжлээд л цус аваад нөгөө хүн рүүгээ дамжуулна. Одоо бодоход их бүдүүлэг байж дээ. Тэр өдөр өглөө 10 цагт очоод 14 цаг болоход нэг литр 800 грамм цус авчихсан байсан. Мөн миний бие Цэнхэрмандал сумын Саран гэж хөгшинд нэг литр 500 грамм цус өгч байлаа. Г.Оюунбилэг эмч “Уртаа ах аа, болих уу даа” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “Та бол тангараг өргөсөн эмч хүн, би хүний эрүүл энхийн төлөө явж байгаа хүн, наад хүнээ цаашаа явахыг нь харах уу, эсвэл ирэхийг нь харах уу” гэсэн. Нэг литр 600 гаран цусыг шахахад нөгөө өвчтөний цус тогтоод эхэлсэн байдаг. Өдгөө тэр өвчтөн маань 80 насыг зооглож, 10 жил болоход ганц ч удаа эмнэлэгт хэвтээгүй Мөнгөнморьтод амьдарч байна” хэмээн бахдал дүүрэн хэлдэг. Ийм л хүндэт донор, 739 хүний амийг аварсан энэрэнгүй үйлстэн өдгөө “Алтан донор” цолоо ч авч чадахгүй, хөдөө суманд чимээгүйхэн аж төрж байна. 150-иас дээш хатгуулсан бол “Алтан донор” болдог, гэвч энэ хүн 176 удаа хатгуулж, 91 литр цусаа бусдад өгчээ. Мөн Дорнодын хилийн цэрэгт байсан Оросын хурандаад 550 грамм цус өгч байсан гээд түүний гавьяа барагдахгүй. Энэ сайхан эгэл баатар энэрэнгүй үйлстэн Уртбаярыг алдаршуулж, гавьяа зүтгэлийг нь төр түмэнд мэдрүүлэхийг “Өдрийн сонин”-ы хамт олноос хүсье.

Онцлох нийтлэлүүд