Гадаад
2015.02.18 03:02

Хэт даврагчид Иракт 45 хүнийг шатаажээ

Исламын улсын хэт даврагчид Иракийн баруун хэсгийн Аль-Багдади хотод 45 хүнийг шатаасан тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Одоогоор амиа алдсан хүмүүс хэн болох, ямар шалтгааны улмаас амиа алдсан нь тодорхойгүй байна гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Гэхдээ хохирогчдын зарим нь Аюулгүйн хүчний ажилчид байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Исламын улсын жихадистууд Иракийн нэлээд газар нутгийг хяналтандаа аваад байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Айн аль-Эсад агаарын баазын ойролцоох хотуудыг хяналтандаа авчээ. Уг агаарын баазаас найман километрийн зайд АНУ-ын Тэнгисийн 320 орчим цэрэг Иракийн долоодугаар дивизийн гишүүдийг сургадаг юм байна.

Одоогоор босогчид Ирбил хот руу давшиж байгаа аж. Орон нутгийн цагдаа, цэргийн хүчнийхэн босогчдын хүчийг давахаасаа өнгөрсөн бөгөөд Засгийн газар болон олон улсын тусламжийг хүсч байна.

Онцлох нийтлэлүүд