Спорт
2021.04.12 10:04

Хүндийн өргөлтийн тамирчид олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцоно

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нөөс 27-ны хооронд зохион байгуулагдана.

2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахалын улмаас нэг жилээр хойшилсон билээ.

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийг өргөлтийн холбоо Токио-2020 олимпийн эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм.

Энэ удаагийн Азийн АШТ нь олимпийн эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм.

Азийн аварга шалгаруулах алтан цувралд манай улс долоон тамирчнаа илгээсэн бөгөөд ОУХМ Цэнхэржавын Хосбаярын удирдлагад оролцох юм.

Эмэгтэй:

  • 59 кг-д Э.Энхтамир,
  • 71 кг-д Г.Ануужин,
  • -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр,
  • +87 кг Э.Билэгсайхан,

Эрэгтэй:

  • 67 кг Э.Мөнхдөл,
  • 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

нэг буюу түүнээс олон хүн болон "AWF 1958 2020 ASIAN WEIGHTLIFTING CHAMPIONSHIPS (Qualification Event for 2020 Tokyo Olympic Games) 16-25 April 2021 in Tashkent, Uzbekistan CHAMPIONSHIPS TASHKENT 2020 AWF T 10 WEIGHTLFTING CHAMPIONSHIPS TASHKENT ਹ 2020" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Онцлох нийтлэлүүд