Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг баталлаа DNN.mn Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn ​ЧУУЛГАН: Гадаад өрийн зөвхөн хүүгийн төлбөрт өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна DNN.mn УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох санал гаргажээ DNN.mn “Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна DNN.mn НМХГ: Эмээлтийн махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан DNN.mn Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо DNN.mn Азийн цомын тэмцээний сугалаа явагдлаа DNN.mn DNN-СУРВАЛЖИЛГА: "Монгол Улс татварын хувьд харьцангуй дарамт багатай" гэв DNN.mn
Онцлох нийтлэл
2014.08.24 11:08

Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин, 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, 

Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, 

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин оролцож байна. 

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг Монгол оронд минь тавтай морилохыг хүсье. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Энэ удаагийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд эрчим хүч, төмөр зам, авто зам, нүүрс, сүү боловсруулах зэрэг хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгууллаа.

Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг бүхий л анхаарлаа хандуулж хамтран ажиллах болно. 

Байгалийн нөөц баялгийг ашиглах хамтын ажиллагааны хүрээнд нүүрс хийжүүлж шатдаг хий гаргах, төмөр, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна. 

БНХАУ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна. 

Танд Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд дахин талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Онцлох нийтлэлүүд